Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Google”-ийн өөрөө удирдлагатай машин 2020 онд гарна
“Google” компанийн зохион бүтээж буй “жолоочгүй машин” буюу өөрөө удирдлагатай машин таван жилийн дотор хэрэглэгчдэд хүрэх гэнэ. Тус төслийг удирдаж буй Крис Юрмсоны ярьснаар тэрээр 11 настай хүүгээ жолооны шалгалт өгөх насанд хүрэх үед буюу 15 хүрэхээс нь өмнө амжиж ямар ч шалгалт өгөх шаардлагагүй болгохоор хичээж байгаа аж. Тэрээр хүүгээ жолоо барих насанд хүрэх үед өөрөө удирдлагатай машинаа зах зээлд гаргасан байхаар төлөвлөжээ.

Уламжлалт машин шиг жолооны хүрд болон хянах самбаргүй “Google”-ийн энэ машин олон нийтийн санаанд төдийлэн бууж өгөхгүй байгаа ч өөрөө өөрийгөө удирддаг машин хэрэглээнд нэвтэрснээр зам тээврийн ослын тоог үлэмж хэмжээгээр бууруулж чадна гэж зохион бүтээгчид нь хэлж байна.
“Дэлхий даяар жил бүр 1,2 сая хүн зам тээврийн ослын улмаас нас барж буй нь өдөр бүр нэг онгоц осолдож байгаагаас ялгаагүй хэрэг. Энэ аймшигтай тоог бодитойгоор бууруулж, өөрчлөлт хийхэд өөрөө жолоодлоготой машин маш тустай” гэж Крис Юрмсон ярьжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан