“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр
Б.НАРАНЗАЯА
Өнөөдөр “Дэлхийн аз жаргалын өдөр”. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2012 оны хуралдаанаар хүн бүхэн сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрдлөгөө болгодог учраас “Аз жаргалын өдөр” гэх тэмдэглэлт өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж байжээ.

Ийнхүү энэ өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” хэмээн онцолж улс орнууд боловсрол, гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд тэмдэглэж өнгөрүүлдэг болсон аж. Манай улсын хувьд “Аз жаргалын зам” ТББ санаачилгаар “Эрүүл сайхан Монголдоо аз жаргалтай амьдарцгаая” уриан дор хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Өнгөрсөн жилийн хувьд “Дуут дохиогүй байцгаая”, “Хогоо хаяхгүй байцгаая” зэрэг хувь хүний хариуцлага болоод төлөвшилд ач холбогдолтой арга хэмжээ зохиож байсан бол энэ жилийн хувьд илүү өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, “Аз жаргалын захидлын давалгаа” гэх бие биедээ хандсан сэтгэлийн үгсээ дамжуулж захидал бичих, “Эерэг сэтгэгдлийн өдөр” хэмээн сошиал ертөнц дээр бие биетэйгээ соёлтой харилцах харилцааг дэмжсэн, “ Эрүүл, зөв зуршлын өдөр” гэж өөрийгөө болон бусдыг хүндлэн архи, тамхигүй, хорт зуршилгүй эрүүл тэмдэглэцгээе хэмээх уриалгууд гаргажээ.
“Аз жаргалын зам” ТББ-ын тэргүүн Д.Баясгалан “Энэ жилийн онцлог бол аз жаргалын захидлын давалгаа гэх уриалга гаргасан байгаа. Манайх хэвлэл мэдээллээр 30000 гаруй ил захидлын хуудас тараасан. Бид бие биенээ хайрладаг талархдаг хүндэлдэг түшиг болсон хүмүүсдээ тэр бүр талархсанаа илэрхийлж амждаггүй. Харин одоо энэхүү ил захидал дээр хайртай хүндээ талархлаа илэрхийлсэн аз жаргалын захидал бичиж болно шүү дээ. Бидний зүгээс энэ өдөр сөрөг коммэнт битий бичээрэй гэж уриалж байна. Өнөөдөр бүх зүйлийг эерэгээр харж, сайн сайхан үгсийг хэлэлцэж, бие биедээ талархлын үг хэлж сайхан эрүүл зөв зуршлын өдөр байгаасай гэж хүсч буй юм” гэлээ.

0 Сэтгэгдэл