Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын дэд дарга М.Энхболд казах иргэдэд хүндэтгэл үзүүлэв
УИХ-ын дэд дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар өнөөдөр удахгүй тохиох Наурызын баярыг тохиолдуулан казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтад төрийн өндөр албан тушаал хашиж явсан болон одоо хашиж байгаа хүмүүс, ахмад, дунд, залуу үе, Налайхад амьдардаг казах иргэдийн төлөөлөл оролцов.

УИХ-ын дэд дарга М.Энхболд, “Урин хаврын эхлэл өдөр шөнө тэнцсэн тэгш сайхан өдрийг бэлэгшээн тэмдэглэдэг Наурызын баяр нь Монголын казах иргэд ёс заншил, уламжлал соёлоо өвөрмөц онцлог, агуулга хэлбэрээр нь баяжуулан хөгжүүлж,  хадгалж ирсний  бодит илрэл юм.  ЮНЕСКО биет бус соёлын үнэт өвд бүртгэж, жил бүрийн гуравдугаар сард олон улсын Наурызын баярыг тэмдэглэхийг тунхаглан зарласан байдаг. Монгол Улсын төр засгаас ч ач холбогдол өгч энэхүү баярын өдрийг Баян-Өлгий аймагт амралтын өдөр болгохоор хуульчилсан юм" гэлээ.

Тэрбээр эх орноо хөгжүүлэхэд казах түмний оруулсан хувь нэмрийг төр засаг ямагт өндөр үнэлж байдгийг онцлоод Шадар сайдаар ажиллаж байхдаа үндэсний өдөр тутмын мэдээллийг казах түмэн төрөлх хэлээрээ хүлээн авч үзэх боломж бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байснаа хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан