“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Сүхбаатарчууд туршлагаа хуваалцав
Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлөөс “Төрийн албан хаагчийн чадавхи нийгмийн баталгааг хангах нь” сэдэвт туршлага солилцох сургалтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулав.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, Салбар зөвлөлийн гишүүн Ү.Ганболдоор ахлуулсан нийслэлийн 9 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон хүний нөөцийн мэргэжилтнүүд нийт 45 хүн оролцлоо.

Тус уулзалт, сургалтыг Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбат нээж хөтөлбөрийг танилцуулан, Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар
- Сүхбаатар дүүргийн товч танилцуулга, 2014 онд хийсэн ажлын баримтат тайлан кино
- Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулсан арга зүй
- Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын албан хаагчдын сургалтын хөтөлбөрийг боловсруулсан арга зүй
- Дээрх 2 хөтөлбөрийн хүрээнд 2013-2014 онд хийсэн ажлын тайланг тус тус танилцуулав.

Сургалтанд оролцогчид сонирхсон асуултаа асууж, харилцан туршлага солилцсоны зэрэгцээ дээрх хөтөлбөрүүдийн санхүүжилтийн талаар НЗДТГ-н СТСХ-н дарга Э.Ганхүү, дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга Д.Боргио, ЗДТГ-ын дарга Д.Баасанбат нар тайлбар өгч сургалтын төгсгөлд дүүргийн иргэдэд үйлчлэх төв байр болоод “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвөөр дамжуулан үзүүлж буй төрийн үйлчилгээтэй танилцлаа.

Энэ удаагийн харилцан туршлага солилцох сургалтын зорилго нь “Төрийн албан хаагчийн чадавхи мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг” боловсруулах, түүнийг практикт хэрэгжүүлж буй Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажлын туршлагыг судлах мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгөх явдал байсан юм.

0 Сэтгэгдэл