Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Гамшгийн дохио улс орон даяар дуугарав
Монголчууд гамшигт бэлэн үү? гэдгийг өнөөдрийн өгсөн гамшгийн дохио шалгалаа. Нийслэлийн төвлөрсөн албан газрын ажилтнууд дохионы чимээнээр ажлын байрнаас гарч гамшгаас хамгаалалх сургуулилт хийв.

Өнөөдөр 16 цагт улс орон даяар гамшгийн дуут дохио өгч ажилдаа дарагдан суудаг олон хүнийг цочроов. Ямар ч улс орны хувьд гамшиг болоход ямагт бэлэн, бэлтгэлтэй байх ёстой. Энэ утгаараа гамшгийн аюулын дохиогоор ажиллах дадлага, сургуулийг улсын хэмжээнд зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд гамшгийн дуут дохиог орон даяар дуугаргасан нь энэ.  Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногт улс орон даяар энэхүү дадлага, сургуулийг зохион байгуулдаг болсноор манайхан гамшгийн дохионоос нэг  их айхаа больжээ.

Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах  нь болзошгүй аюулаас өөрсдийгөө хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан