Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Бүлэг хулгайчид ял оноов
УЕПГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас аймаг дамжин хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдийг эцэслэн шүүсэн гэсэн мэдээлэл өглөө.

 В.Гантөгс, В.Жавхлантөгс, В.Баяржавхлан, Э.Баярцогт, Э.Билэгмаа нар нь  Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Баянжаргалан, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан сумдаас 2011 оны оны 4 дүгээр сараас 2013 оны 7 дугаар  сарын хооронд 10 удаагийн давтан үйлдлээр, бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж, бусдын орон байранд нэвтэрч, олон тооны мал, эд зүйлсийг хулгайлж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.3, 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сум дундын 8 дугаар шүүхэл  хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  В.Баяржавхланд 7 жилийн хорих ял, В.Гантөгсөд 6 жил 6 сарын хорих ял, В.Жавхлантөгсөд 4 жилийн хорих ял, Э.Баярцогтод 3 жилийн хорих ял, Э.Билэгмаад 4 сарын баривчлах ял тус тус оногдуулж, В.Гантөгс, В.Баяржавхлан, В.Жавхлантөгс нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Э.Баярцогтод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гуравдугаар сарын 26-нд Эрүүгийн давж заалдах шатны 2 дугаар шүүхээр уг хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр баталж эцэслэн шийдвэрлэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан