Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна
Тээвэрчид ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүллээ

Ялалтын баярын 70 жилийн ойг тохиолдуулан Авто тээврийн үндэсний төвийн удирдлагууд дайнд оролцож явсан ахмад тээвэрчин Х.Тост, Б.Гомбожав, Т.Батсуурь нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Өдгөө 91 настай Б.Гомбожав  гуай Ховд  аймагт төрсөн, дайны дараа Ховд аймгийн Холбооны газар ажиллаж байгаад Монгол Улсын их сургуульд элсэн суралцаж автотээврийн инженер мэргэжил эзэмшсэн байна. Ингээд Тээврийн яаманд 20 жил ажиллажээ. 97 настай, ахмад дайчин  Х.Тост Ховд аймгийн 4-р баазын ашиглалтын хэлтсийн дарга, Автотээврийн 27 дугаар баазад механикч зэрэг ажил хийж байсан аж. Баруун хилийн тулгаралтанд оролцож явсан, өнөөдөр 87 настай Т.Батсуурь гуай  Ховд аймгийн харьяат, мөн л  Ховд аймгийнхаа 4-р баазад механикч, ашиглалтын хэсгийн даргаар ажиллаж байгаад гавьяаны амралтдаа  гарчээ.

Ахмад дайчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэхэд  Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Т.Баясгалан, Техникийн хяналтын газрын дарга Б.Энхцэцэг, Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбат, Тээврийн бүртгэлийн хэлтсийн дарга А.Сэлэнгэ нар болон Ахмадын холбооны дарга ажилтнууд оролцсон байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан