Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Эх хүүхдэд хамгийн ээлтэй топ-10 улс
Олон улсын, засгийн газрын бус “Хүүхдийг авар” («Save the Children» байгууллага жил бүр нийтэлдэг  илтгэлийнхээ энэ жилийнхэд манай гариг дээрх улс орнуудаас эх хүүхдэд хамгийн ээлтэй улс орнуудыг жагсаан гаргажээ. Эхчүүд, хүүхдүүдэд хамгийн их анхаарал халамж тавьж, тэд нь хамгийн сайхан амьдардаг 10 орон.

10. Эхчүүдэд хамгийн анхаардаг орны 10 дугаарт Белги орсон байна. Энэ улсын засгийн газарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь 42,4 хувь.

9. Есдүгээрт орж байгаа Австралид хүүхэд 20,2 нас хүртлээ сургуульд сурдаг

8.Германд нэг хүнд оногдох Дотоодын нийт бүтээгдхүүн 47270 ам.доллар байгаагаараа наймдугаарт жагсч байна.

7.Испанид 15,1 мянган эхийн нэг нь энддэг үзүүлэлтээрээ манай гариг дээр хамгийн багад ордог.

6. Голландад хүүхэд 17,9 насандаа сургууль төгсч байгаа, Засгийн газарт нь эмэгтэйчүүд 36,9 хувь эзэлдэг.

5.Шведэд тав хүртэлх насны 1000 хүүхдийн зөвхөн гурав нь л энддэгээрээ тавдугаарт орж байна.

4.Данид боловсролын  тогтолцоо хамгийн сайн, хүүхэд 18,7 нас хүртлээ сурч боловсордог.

3.Исландад нэг хүнд Дотоодын нийт бүтээгдхүүний 46,4 мянган доллар ногдож хүүхэд 19 нас хүртлээ сургуульд сурдаг.

2.Финлянд хүүхдийн эндэгдэл 15,1 мянган хүүхдэд нэг ногдож байгаа бол Засгийн газарт нь эмэгтэйчүүд 42,5 хувь эзэлдгээрээ энэ жагсаалтын хоёрдугаарт орж байна.

1. Манай гариг дээрх улс орнуудаас эх хүүхдэд хамгийн ээлтэй, тэд нь хамгийн жаргалтай амьдардаг улсын жагсаалтыг Норвеги улс тэргүүлж байна. Энэ улсад тав хүртэл насны хүүхдийн эндэгдэл 1000 хүүхдэд ердөө 2,8 ногдож байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан