Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна
Хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг хойшлууллаа
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүүхдийн зуслангийн үйл ажиллагаатай холбогдуулж мэдээлэл хийлээ. Манай улсад хүүхдийн 56 зуслан байдгийн 32 нь нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг гэсэн бүртгэл бий. Эдгээрийн 22 нь тогтмол ажиллаж, жилдээ 17 мянга гаруй хүүхэд хүлээн авдаг байна.
Хэдийгээр жил бүрийн зургаадугаар сарын 8-наас эхлэн зуслангууд хүүхдүүдээ хүлээн авч эхэлдэг ч энэ жил улаанбурхан өвчний дэгдэлт их байгаагаас үйл ажиллагаа эхлэх хугацааг нь хойшлуулжээ. Энэ хугацаа хэр удаан үргэлжлэх нь улаанбурхан өвчний тархалт буурах эсэхээс хамаарах аж.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас жил бүр хүүхдийн зусланд урьдчилсан болон төлөвлөгөөт хяналт шалгалт хийдэг. Өмнөх онд МХЕГ-аас нийслэлийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангуудад шалгалт явуулахад сайн үнэлгээ авсан зуслан ховор байсан аж. Мөн “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах хяналтын хуудас”-аар зуслангуудын 41.6 хувь нь бага, 41.6 хувь нь дунд, 16.8 хувь нь эрсдэл ихтэй гэсэн үнэлгээ авсан байна. Тиймээс энэ жилээс эхлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 21 аймаг, нийслэлийн зуслангийн удирдлага, менежер, эмч нарт танхимын болон онлайн сургалт зохион байгуулж байгаа аж. Тус сургалтаар ундны усны эх үүсвэрийг хамгаалах, усан сан, бие засах газрыг халдваргүйжүүлэх аргачлал мөн эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зэрэг аргачлалыг зааж өгч байгаа гэнэ.

Өнгөрсөн жил хүүхдийн зуслангууд үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байхад хүүхдүүд хоолноос хордсон. Тиймээс өнөө жил зуслангуудад зохих шаардлагыг хүргүүлэхээ МХЕГ-аас мэдэгдлээ. Мөн эцэг, эхчүүдэд хандаж хүүхдүүдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвд хамруулж зусланд явуулах, хуурамч үзлэгийн хуудас олгож байвал холбогдох байгууллагуудад мэдэгдэхийг хүслээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан