Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна
Бүтээгдэхүүнээс дээж авах журмаа шинэчиллээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт шалгалтын явцад авах дээжийн хэмжээ, шинжилгээ хийх лаборатори тус бүрээр тодорхой болж, эдгээр журам, зааврыг нийтэд нээлттэй байршууллаа.  Ингэснээр байцаагч дээж авах нэрийдлээр их хэмжээний бүтээгдэхүүн авдаг гэсэн сөрөг ойлголт арилж, нөгөө талаар ямар шинжилгээ хийлгэхэд хичнээн хэмжээний дээж лабораторид өгөх ёстой талаар аж ахуйн нэгж, байгууллага өөрсдөө мэдлэгтэй болж байна.  

Дээжийн тоо хэмжээ, шинжилгээний үнэ, дээжийг хэрхэн авах, хадгалах, тээвэрлэх, дээжинд тэмдэглэл үйлдэж аж ахуйн нэгж, лабораторид хүлээлгэн өгөх зэрэг харилцааг зохицуулсан заавар мөн шинээр батлагдлаа.

Шинжилгээнд авах дээжийн хэмжээг лаборатори тус бүрээр нэг бүрчлэн тодорхой зааж өгсөн бөгөөд ямар лабораторид ямар үзүүлэлт үзүүлэхээс хамаарч дээжийн хэмжээ харилцан адилгүй байх юм. Нян судлалын шинжилгээнд дээжийг лабораторийн нөхцөлд авах тохиолдолд их хэмжээгээр савлагдсан барааны дээжийн үлдэгдлийг шалгуулагч этгээдэд буцаан олгох талаарх харилцааг тусгасан байна.

Хүнсний үйлдвэрлэлийн орчин дахь гадаргуугийн ариун цэврийг газар дээр шинжилж  хариуг нь 1-2 минутын дотор гаргадаг боллоо. Өөрөөр хэлбэл бохирдлын түвшинг өнгө хувирлаар нь тодорхойлж, шар байвал цэвэр, ногоон байвал бага бохирдсон, хар ногоон байвал их бохирдсон гэх мэтээр тодорхойлно гэсэн үг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан