Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накаог хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ажлын байр бий болгох, эдийн засгийг төрөлжүүлэх замаар Монгол Улсыг тогтвортой, хүртээмжтэй хөгжүүлэхэд Азийн хөгжлийн банк хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан байна.

Эдийн засгийн тогтворжуулах, инфляцыг зохистой удирдах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшааж байгаагаа ноён Такехико Накао уулзалтын үеэр хэлжээ.

Монгол Улс стратегийн чухал байршилтай, уул уурхайн болон бусад салбарын нөөц арвин тул эдийн засгаа хөгжүүлэх асар их нөөц боломж бий. Монгол Улс макроэдийн засаг, бүтцийн зөв зүйтэй бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бүс нутгийн хөгжил болон хөрөнгө оруулалтаар дамжуулан энэхүү нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглахад Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээ Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч илэрхийлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан