Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
2015 оноос хойших тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад хэлсэн үг

Эрхэм дарга нар аа,
Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Шинэ зууны эхэнд бид Мянганы Хөгжлийн Зорилтууд баталж, хэрэгжүүлж ирсэн. Бидэнд олон зорилгодоо амжилттай хүрсэн хэдий ч заримд нь алдсан. Гэвч нийтэд нь харвал дэлхийн хамтын нийгэмлэг гол сорилтоо давж чадсан. Энэ бүхнээс бид их сургамж авч, том дэвшилд хүрсэн.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ удаа түүхэн баримт бичиг баталлаа. НҮБ-ын гишүүн 193 улс тогтвортой хөгжлийн төлөөх хөтөч зургаа тохиролцлоо. Хүн төрөлхтөн эдүгээ ирэх 15 жилийн улам бүр түгээмэл, зоримог төлөвлөгөөтэй боллоо.

Түгээмэл, бүх нийтийн ийм тохиролцоо өмнө нь хүн төрөлхтний түүхэнд байгаагүй.

Энэ нь цогц, тууштай гэдгээрээ онцгой. Нэн чухал зорилтууд, эдийн засаг, нийгмийн олон сорилтууд, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлаа бид тодорхойллоо.

Үүнийг бүтээж чадсан бүгдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хичээнгүй, цаг наргүйгээр, уйгагүй зүтгэсэнд баярлалаа. Хүн төрөлхтний төлөө 2030 он хүртэлх түүхэн зорилтуудыг тодорхойлох асар өндөр үүргийг тэд үүрч чадлаа.

Түүний бүрэн хэрэгжилтийг хангах нь одоо гишүүн улс, бид бүхэнд оногдлоо.

Дарга нар аа,

Олон улстай хамтран ажиллах Монгол Улсын үүрэг амлалт тууштай хэвээр байна.

Энх тайван, хөгжлийг цогцлоох хамтын үүргээ бид биелүүлнэ.

Тогтвортой хөгжлийн зорилтуудын амжилт нь үр дүнтэй даян дэлхийн түншлэл, Засгийн газар хоорондын идэвхитэй харилцаа төдийгүй иргэний нийгэм, хувийн хэвшлийн уян хатан хамтын хүчин чармайлтаас хамаарна.

Эдийн засаг, нийгмээ хөгжүүлэх нь улс орон бүрийн суурь хариуцлага мөн гэдгийг тэмдэглэхийг хүсч байна. Гэхдээ бусдын дэмжлэг хэрэгтэй, далайд гарцгүй, хөгжиж буй зэрэг олон улс орон байгааг дэлхийн хамтын нийгэмлэг мөн мартах учиргүй.

Улс орон бүр сайн засаглал,  эрх зүйт ёс, хүний эрхийн зөв бодлогын төлөө байнга зүтгэх ёстой гэдэг нь тодорхой.  

Тогтвортой хөгжлийн эдгээр зорилтуудаа хэрэгжүүлэхэд тэдгээрт болон Аддис Абба-гийн Үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт томъёолсончлон эрчимтэй, өргөн хүрээг хамарсан, нээлттэй тогтолцоо бидэнд хэрэгтэй.  Найдвартай хэрэгжүүлэх, нягтлах, хариуцлагатайгаар зохицуулах хууль эрх зүйн орчин, тогтолцоог бид бүрдүүлэх ёстой.

Бид шударга байх ёстой. Улс орон, засгийн газар бүр даян дэлхийн зорилтод өөрийн бололцоо, оногдох хариуцлагын түвшингээр өөрийн хувь нэмрээ идэвхитэй оруулах ёстой. Түүнчлэн энэ жилийн сүүлчээр Парист болох хуралдаанаар бид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх даян дэлхийн хэлэлцээр дээр бид санал нэгдэх ёстой.
 
Дарга нар аа,
Энх тайвныг дэмжих,
Хүний эрхийг дээдлэх,
Эдийн засаг, нийгмийн цогц хөгжлийн төлөө НҮБ-ыг байгуулсан үндсэн зорилгодоо хүрэхийн тулд бүх хүч чармайлтаа бид дайчлах хэрэгтэй.
XXI зуунд НҮБ бидний хүн төрөлхтний төвд хэвээр үлдэнэ гэдэгт итгэж байна.  

Баярлалаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан