Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Мод тарих үндэсний өдөр” гэж зарласан.

Байгаль дэлхийгээ хайрлах, дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг энэ өдрүүдэд зохион байгуулсаар ирсэн юм.

Аравдугаар сарын 10-ны энэ өдөр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жимсний мод тарилаа.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих дуртай. Хэдэн жилийн дараа өтгөн саглагар модны сүүдэрт улаанбаатарчууд амарч, тухалж суух сайхан газар болно гэж итгэдэг. Өнөөдөр өрөл жимсний таван мод тарилаа. Сая мод тарих хөдөлгөөнийг улс даяар өрнүүлж, амралтын энэ өдөр олон байгууллага, ялангуяа хүүхэд залуучууд ийм олноор ирж бүх нийтийн үйлсийг дэмжиж мод тарьж байгаад талархаж байна” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан