Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
“Sunday” плазагийн түрээслэгчид хохирлоо тооцоолж чадсангүй
Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэр, Намьянжугийн гудамж дагуу байрлах “Sunday” худалдааны төвд өнгөрсөн 10-наас 11-нд шилжих шөнө гал гарчээ. Нийслэлийн онцгой байдлын газарт галын дуудлага 01:35 цагийн үед ирсэн бөгөөд 04:45 цаг гэхэд галыг бүрэн унтрааж дууссан байна. Албан бус мэдээллээр B1 буюу доод давхар бүрэн шатаж, худалдааны төвийн дөрвөн давхар хүртэл гал тархсан байх магадлалтай байна.

Галын голомтод шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байгаа бөгөөд дотогш хүн нэвтрүүлэхгүй, тус газрын үйл ажиллагааг урьдчилсан байдлаар долоо хоног зогсоохоор болжээ. Тус худалдааны төвд үйлчилгээ эрхэлдэг түрээслэгчдийг дотогш ээлжлэн оруулж, бараа лангууг нь бүртгэн баталгаажуулж байгаа гэсэн мэдээлэл байсан ч өчигдөр оройн 18:00 цагийн үед түрээслэгчид дотогш орж чадаагүй гэж байсан юм. Тэд өчигдөр өглөөнөөс эхлэн худалдааны төвийн үүд сахиж, бараа лангуу нь бүрэн байгаа эсэхийг мэдэхээр хүлээж байгаа юм.
Мөн “Sunday” худалдааны төвийн захиргаа өчигдөр оройн 18:00 цаг гэхэд түрээслэгчидтэй уулзаж, мэдээлэл өгөөгүй байлаа. Түрээслэгчдийн ярьж байгаагаар гал гарах үед ээлжийн хоёр хамгаалагч байсан бөгөөд лаа асааснаас болж маргалдаж, гал алдсан байж магадгүй гэцгээж байсан юм. Тэд лангуугаа 700 мянгаас хоёр хүртэл сая төгрөгөөр түрээсэлдэг бөгөөд дийлэнх нь даатгалд хамрагдаагүй гэлээ.
Тиймээс дотогш орж, хэр хэмжээний хохирол амссан гэдгээ харах хүсэлтэй байгаа юм байна. Дашрамд дурдахад, тус худалдааны төвд 2013 онд гал гарсан ч түрээслэгчид хохирол амсаагүй билээ.

0 Сэтгэгдэл