Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өршөөл үзүүлэх тухай хуулиас татгалзахыг Монголын парламентад уриаллаа
Иргэний нийгмийн 300 гаруй байгууллагын төлөөлөл, олон улсын шүхэр байгууллага болох авлигатай тэмцэх НҮБ-ын конвенцын эвсэл болон авлигатай тэмцэх олон улсын “Transparency International” байгууллагааас авлигын хэргээр шалгагдаж байгаа хүмүүст өршөөл үзүүлэх тухай хуулиас татгалзахыг Монголын парламентад уриаллаа.

Энэ шинэ хууль батлагдсанаар Монголын Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа 55 хүний хэргийн 45 нь хүчингүй болж, өршөөлд хамрагдах юм. Дээрх сэжигтнүүдтэй холбоотой 32 тэрбум төгрөг буюу 16.2 сая долларын авлигын хэргийг шалгаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон нийт болон “Transparency International” байгууллагын шахалтаар наймдугаар сард уг өршөөлийн хуульд хориг тавьсан боловч 10 дугаар сарын 1-нд хуулийн шинэ төслийг хэлэлцүүлэхээр УИХ-д дахин өргөн барьжээ.

"Энэ бол ялаас зайлсхийх гэсэн улстөрчдийн бусармаг оролдлого юм. Авлигын хэрэгт холбогдсон хүн болгоныг шалгах ёстой.  Монголын Засгийн газар уг хуулийг нэн даруй баталж, олон улсын хэл амны байж болох хүсэлгүй байгаа гэж бид бодож байна" гэж “Transparency International” байгууллагын тэргүүн Хосе Угас мэдэгдэв.

"Монгол Улс нь авлигатай тэмцэх НҮБ-ын конвенцид нэгдсэн бөгөөд тус улсын хууль сахиулах тогтолцооны талаарх ноцтой асуудал конвенцын анхаарлыг ихээхэн татаж байна. Хэрвээ энэ хууль батлагдвал цаашид Монгол Улсын хууль, тогтоомж үнэгүйдэх болно" гэж уг конвенцын эвслийн дарга Мансур Хасан мэдэгджээ.

Өнгөрсөн есдүгээр сард болсон “Transparency International” хөдөлгөөний жил бүрийн хуралдааны үеэр ял шийтгэлээс зайлсхийх хуулийг батлахаас татгалзаж, олон улсын авлигатай тэмцэх конвенцид заасан хатуу, ил тод заалтуудыг баримтлахыг Монгол болон Тунисаас хүсчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан