Б.Мөнхтамир: Шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь үндэслэлтэй эсэхийг шалгахыг Монополын эсрэг газарт үүрэгдсэн
Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Өнөөдөр АН-ын бүлэг хурлаараа шинэ дарга сонгоно
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс
“Хөгжлийн харандаа” экспо боллоо

Хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор “Хөгжлийн харандаа” экспог өнгөрөгч амралтын өдрүүдэд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын санаачилгаар Нийслэлийн хүүхдийн холбоо, МЗХ-ны дэргэдэх Гэр бүлийн байнгын хороо хамтран зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд 40 гаруй байгууллагын 3000 гаруй хүүхэд оролцсон бөгөөд хүүхдийн хөгжил, оролцооны байгууллагуудын мэдээллийг нэг дороос авахын зэрэгцээ сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт лекц, тэмцээн уралдаан боллоо. Мөн уг экспод оролцогч байгууллагууд нийгмийн хариуцлагаа дээдлэн Хүүхдийн эрсдэлийн түвшин тогтоох программд бүртгэлтэй 30-50 хүүхдийг байгууллагынхаа хөгжлийн үйл ажиллагаанд хамруулж, нэг сарын дараах үр дүнг үнэлж тооцохоор болсон юм.

0 Сэтгэгдэл