Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
МАН: Төсвийн тодотголыг эргэж харах ёстой
УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөл болон УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Ингээд бүлгийн гишүүд орлого, зарлагаа бодитой тооцоогүй гэж үзсэн учраас төсвийн тодотголыг эргэж харах ёстой гэж үзсэн байна.
Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт “Монгол Улс зээлийн үйлчилгээний төлбөрт нэг их наяд орчим төгрөг төлж эхэлнэ. 2012 онд 30 орчим тэрбум төгрөгийг төлдөг байсан бол ирэх жил нэг их наяд төгрөг төлөх гэж байгаа нь 2012 онтой харьцуулахад бараг 30 дахин нэмэгдсэн хэрэг. Мөн 2012 онд атар талх 650 төгрөг байсан бол өнөөдөр 1100 төгрөг болсон.
Түүнчлэн 2012 онд төрийн албанаас 1.2 их наяд төгрөгийн цалин гардаг байсан бол өнөөдөр 1.8 их наяд төгрөг болж. Өөрөөр хэлбэл, цалингийн зардал 600 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа ч цалин нэмэгдээгүй байна. Тэгэхээр энэ мөнгө төрийн албаны шаардлагагүй орон тоонд урссан байна. Мөн Засгийн газар 2016 оны наймдугаар сарын 1-нээс есөн яамтай ажиллахаар ирэх оны төсвийг өргөн мэдүүлсэн. Энэ нь дараагийн сонгуулиар байгуулагдах Засгийн газрын бүрэн эрхэд халдаж байгаа гэж үзсэн тул энэ өөрчлөлтөө 2016 оны эхнээс хийх хэрэгтэй” гэсэн юм.
Харин МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “2015 оны төсвийн тодотголоор 25.7 тэрбум төгрөгийг хасахаар оруулж ирсэн. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа тул бид төсвийн тодотгол болон 2016 оны төсөвт маш хатуу бодлого баримтлах ёстой. Тухайлбал, төсвийн орлогыг 504.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зардлаа 530.3 тэрбум төгрөгөөр хасахаар тодотголд тусгасан байна. Орлогын өөрчлөлтын гол заалт нь аж ахуйн нэгжүүдээс авах татварын өрөөс 325 тэрбум, шатахууны татвараас 61.3 тэрбум төгрөгийн орлого авна гэж тооцсон байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн байдал хүндэрч, жижиг дунд үйлдвэрүүд дампуурч, томоохон үйлдвэрүүд орон тоогоо цомхотгож байхад татварын өр барагдуулах боломж хомс. Тиймээс төсвийн орлогыг нэмэгдүүлэх 325.4 тэрбум төгрөгийг гүйцэтгэлийг биелүүлэх боломжгүй гэж үзэж байна” гэсэн юм.
-Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээний талаар бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Д.Хаянхярваа: Энэ асуудлаар МАН-ын бүлэг Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. “Оюутолгой” компани Өмнөговь аймгийн гурван суманд жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Энэ санхүүжилт нь зардалд сууж байгаа гэсэн. Хандив нэрийдлээр манай мөнгөөр хөрөнгө оруулчихаад түүнийг нь зардалдаа суулгаж байна. Тэгэхээр Дубайн гэрээг эргэж харах хэрэгтэй.
-Ирэх оны төсвийн тухай хуульд зарим яам, агентлагуудыг нийлүүлэх, татан буулгах зэргээр төрийн данхар бүтцийг татан буулгахаар тугасан байна. Энэ асуудлыг дэмжиж байгаа юу?
-Ирэх онд бүтцийн өөрчлөлт хийнэ гэсэн тооцоо судалгаагаа бидэнд ирүүлээгүй. Агентлагуудыг цомхотгож байгаа асуудлыг бүлэг дээр ярьсан. Тухайлбал, Үндэсний статистикийн газар, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийг нэгтгээд Засгийн газар дэргэдээ авна гэж байгаа. Энэ нь буруу. Аль ч улс оронд Статистикийн газар нь Засгийн газрын харьяаны бус байгууллага байдаг. Өөрөөр хэлбэл, статистикийн тоо судалгаа нь ямар нэг дарамт шахалтгүйгээр олон нийтэд хүрч байх ёстой. Мөн худалдан авах газрыг татан буулгаж, хуучнаар нь байлгах тухай ярьж байна. Энэ бол хамгийн боломжгүй, буруу зүйл. Бараа ажил үйлчилгээ худалдан авах ажлыг цахим хэлбэрт шилжүүлж, нээлттэй явуулахаар зохицуулсан байдаг.
УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөл болон УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Ингээд бүлгийн гишүүд орлого, зарлагаа бодитой тооцоогүй гэж үзсэн учраас төсвийн тодотголыг эргэж харах ёстой гэж үзсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт “Монгол Улс зээлийн үйлчилгээний төлбөрт нэг их наяд орчим төгрөг төлж эхэлнэ. 2012 онд 30 орчим тэрбум төгрөгийг төлдөг байсан бол ирэх жил нэг их наяд төгрөг төлөх гэж байгаа нь 2012 онтой харьцуулахад бараг 30 дахин нэмэгдсэн хэрэг. Мөн 2012 онд атар талх 650 төгрөг байсан бол өнөөдөр 1100 төгрөг болсон.

0 Сэтгэгдэл