Б.Мөнхтамир: Шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь үндэслэлтэй эсэхийг шалгахыг Монополын эсрэг газарт үүрэгдсэн
Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Өнөөдөр АН-ын бүлэг хурлаараа шинэ дарга сонгоно
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс
Пауэрлифтингийн тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
Пауэрлифтингийн ДАШТ, ААШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд ДАШТ-д зургаан тамирчин хүчээ сорьж Ази тивийн АШТ-ээс 74 кг-д С.Энхбат мастер ангиллаас суултаар хүрэл медаль, таталтаар мөнгө медаль хүртэж шахалтаар IV байр эзэлж, нийлбэр оноогоор III байрт шалгарчээ. Харин 83 кг-д М.Анхбаатар шахалтаар мөнгөн медаль, нийт дүнгээрээ III байр эзэлсэн байна. АНУ-ын Денвер хотод болсон энэ тэмцээний 93 кг-д Ю.Сүх-Очир таталтаар хүрэл медаль хүртлээ. ДАШТ-д нийт 20 гаруй орны 220 орчим тамирчин өрсөлдсөн. Монголын баг тамирчид рейтингээрээ VI байрт орлоо.
Энэ нь монголчуудын өмнө гаргаж байгаагүй амжилт юм. Цаг агаар +47 градус байсан ч манай тамирчид үүнд дасан зохицож, жингээ тааруулахын тулд хоолоо сойж бэлтгэлээ хийж амжилт гаргаж чадлаа. Ази тивийн хэвтээ шахалтын аварга шалгаруулах тэмцээн Маскат хотод болсон бөгөөд манай тамирчин Д.Анхбаяр 120 кг-д 260 кг-аар шахаж алтан медаль, Л.Бархасбаатар 105 кг-д 230 кг-аар шахаж хүрэл медаль хүртсэн бол М.Батбаяр 93 кг-д 220 кг-аар шахаж IV байр эзэлсэн байна.
Цаашдаа бэлтгэл эрчимтэй хийж, тодорхой дэмжлэг үзүүлбэл 2020 оны олимпийн наадамд оролцож амжилт гаргах магадлал өндөр байгаа гэдгийг тэд онцолж байв.

0 Сэтгэгдэл