Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ардчилсан нам хийсэн ажлуудаа 330 сум, 157 хороонд тайлагнана
Т.ЦЭЛМЭГ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Б.Цолмонбаяр нар өчигдөр мэдээлэл өглөө.

Өнгөрсөн найм, есдүгээр сард баруун, зүүн, хангайн, төвийн бүсэд “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэх чуулганыг зохион байгуулсан. “Монгол хүн 2020” өнөөдөр, маргааш” хэмээх дөрвөн бүсээр чуулахдаа иргэдийн хөндсөн саналуудыг нэгтгэж дүгнэсэн байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Чуулга­наар гишүүдийн зүгээс “Ардчилсан нам хийсэн ажилтай, хэлэх үгтэй байна. Үүнийгээ ард түмэндээ тайлагнах хэрэгтэй” гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Тиймээс АН аравдугаар сарын 10-аас аравхоёрдугаар сарын 10-ны хооронд орон даяар Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг тайлагнах өдрүүдийг эхлүүлж байна” гэлээ.

Дөрвөн бүсийн чуулганд оролцсон 5000 гаруй гишүүн, дэмжигчийн саналыг эерэг тав, анхаарах таван асуудал болгож нэгтгэсэн байна. Таван эерэг асуудалд бүтээн байгуулалт, “Чингис” бондоор хийсэн ажлуудыг нэрлэжээ. Зам, барилга, үйлдвэржилт, шинэ сумын төв, Улаанбаатар хотын шинэчлэл зэрэг үүнд багтаж. Дараа нь “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2012 оноос хойш гурил, мах, шатахууны үнэ өөрчлөгдөөгүй. Монголбанкнаас дөрвөн их наяд төгрөг тус хөтөлбөрт зарцуулсан. Үүнээс нэг төгрөг ч байсан эргэн төлөгдөх учиртай. Гуравдахь сайн асуудал нь боловсролын салбарт хийж буй “Зөв монгол хүн” хөтөлбөр, “Авьяас” хөтөлбөр гэж үзжээ. 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хүмүүсийг ажилласанд тооцох хууль батлагдаж, 586 мянган хүн нөхөн бүртгүүлсэн нь сайн ажлын нэг хэмээн иргэд нэрлэсэн байна. УИХ-ын гишүүдийн багц хэмээн улсын төсвөөс нэг тэрбум төгрөг өгдөг байснаа больж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт гэж өөрсдөө шийдэх боломжтой болгосныг мөн чухал шийдвэр, сайн хэрэгжсэн ажил гэлээ.

Харин анхаарах ёстой таван асуудлын нэг нь төрийн албыг улстөржүүлэхгүй, чадварлаг болгох хэмээн олон хүн саналаа илэрхийлжээ. Түүнээс гадна орон нутагт Засаг даргыг намаас нэр дэвшүүлэхгүй байх нь чухал гэсэн байна. Засгийн газрыг тогтвортой ажиллуулах хууль эрхзүйн үндэс суурийг тавьж өгөхийг иргэд анхааралдаа авахыг хүсчээ.

“Монгол хүн 2020 өнөөдөр, маргааш...” чуулганыг 330 сум, 157 хороонд хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа ард иргэддээ тайлагнах аж. 2012 он “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг ард иргэдээрээ хэлэлцүүлж боловсруулсан. “Ажилтай орлоготой-Монгол хүн”, “Аюулгүй орчинтой-Монгол хүн”, “Эрүүл чийрэг-Монгол хүн”, “Эрдэм боловсролтой-Монгол хүн”, “Эрх чөлөөтэй-Монгол хүн” гэсэн таван дэд хөтөлбөрийн хүрээнд боловсруулан хэрэгжүүлж байгаа. Одоогоор хөтөлбөрийн хэрэгжилтийг нарийвчлан тооцож, тогтоосон судалгааны дүн  хараахан гараагүй хэмээн тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр танилцууллаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан