Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтах ёслол боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Иоахим Гаук Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр орой хүрэлцэн ирсэн билээ. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим Гаук, түүний гэргий хатагтай Даниела Шадт нарыг албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө Чингисийн талбайд болов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамт Чингисийн талбайд ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук, гэргий Даниела Шадт нарыг албан ёсоор хүндэтгэн угтаж авлаа. Угтах ёслолд хоёр талын албаны хүмүүс оролцов.
Хоёр орны төрийн дуулал эгшиглэсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим Гаук нар хүндэт харуул, угтан авсан хүмүүстэй мэндчилсэн юм. Эрхэмсэг зочдод монгол үндэсний дээлтэй хүүхдүүд цэцгийн баглаа барилаа.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Х.Болормаа, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим Гаук, гэргий Даниела Шадт нар Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Мөн Төрийн ордны “Баганат“ танхимд Германы Ерөнхийлөгч хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа хоёр орны Төрийн тэргүүн гэргий нарын хамт дурсгалын зураг татууллаа.
Үүгээр угтах ёслолын хэсэг өндөрлөж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нар Төрийн ёслол хүндэтгэлтийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийж байна. Ганцаарчилсан уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ—ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нар албан ёсны хэлэлцээ хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Иоахим Гаук Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр орой хүрэлцэн ирсэн билээ. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим Гаук, түүний гэргий хатагтай Даниела Шадт нарыг албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө Чингисийн талбайд болов.Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамт Чингисийн талбайд ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук, гэргий Даниела Шадт нарыг албан ёсоор хүндэтгэн угтаж авлаа. Угтах ёслолд хоёр талын албаны хүмүүс оролцов.

0 Сэтгэгдэл