Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Төсөв анхны хэлэлцүүлэгт орно
Ирэх оны төсөв болоод түүнийг дагалдан гарах зарим хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаан болж, 54 гишүүнээс 45 нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. УИХ дахь АН-ын бүлэг төсвийн төслийг дэмжиж байгаа учраас хэлэлцүүлгийн шатанд төсөвтэй холбоотой шүүмжлэл гаргасангүй. Харин сөрөг хүчний бүлгийн дарга С.Бямбацогт Сангийн сайд Б.Болор болон ажлын хэсийн гишүүдээс асуулт асууж, нефтийн үнэ буурахгүй байгаад шүүмжлэлтэй хандсан юм.
Ирэх оны төсвийн төсөлд Засгийн газрын яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалтыг цомхон, давхардалгүй болгох, Засгийн газрын зарим тусгай сан болон төсвийн зарим байгууллага, ажлын албадыг татан буулгах, чиг үүргийг нь холбогдох яам, агентлагт шилжүүлэх, нийгмийн хамгааллын зарим арга хэмжээг хамрах хүрээг бууруулах зэрэг төсөв хэмнэх зохицуулалт орсон байгаа. Харин энэ саналтай холбогдуулан Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Үндэсний статистикийн хороог татан буулгаж болохгүй, Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгах биш харин энэ байгууллагыг цаашид бэхжүүлэн бүх тендерийг цахим хэлбэрээр зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нь зүйтэй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй гэсэн санал гаргасан байна.
Ирэх оны төсөв болоод түүнийг дагалдан гарах зарим хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаан болж, 54 гишүүнээс 45 нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. УИХ дахь АН-ын бүлэг төсвийн төслийг дэмжиж байгаа учраас хэлэлцүүлгийн шатанд төсөвтэй холбоотой шүүмжлэл гаргасангүй. Харин сөрөг хүчний бүлгийн дарга С.Бямбацогт Сангийн сайд Б.Болор болон ажлын хэсийн гишүүдээс асуулт асууж, нефтийн үнэ буурахгүй байгаад шүүмжлэлтэй хандсан юм. Ирэх оны төсвийн төсөлд Засгийн газрын яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалтыг цомхон, давхардалгүй болгох, Засгийн газрын зарим тусгай сан болон төсвийн зарим байгууллага, ажлын албадыг татан буулгах, чиг үүргийг нь холбогдох яам, агентлагт шилжүүлэх, нийгмийн хамгааллын зарим арга хэмжээг хамрах хүрээг бууруулах зэрэг төсөв хэмнэх зохицуулалт орсон байгаа. Харин энэ саналтай холбогдуулан Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Үндэсний статистикийн хороог татан буулгаж болохгүй, Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгах биш харин энэ байгууллагыг цаашид бэхжүүлэн бүх тендерийг цахим хэлбэрээр зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нь зүйтэй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй гэсэн санал гаргасан байна.
0 Сэтгэгдэл























