Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ц.Элбэгдорж: Хүүхэд, ахмад настан хоёрт бид гар татах ёсгүй
Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний II зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт явуулжээ. Тэрээр  төр засгаас хийж хэрэгжүүлэх ажил, хийсэн бүтээснээ ямагт тайлагнаж, алдаа оноогоо дүгнэж цэгнэж байх учиртай. Зөвлөлгөөний зорилго ч үүнд чиглэж байгаагааг юун түрүүнд онцолсон байна.

Мөн тэрээр “Хэдийгээр төр засгаас ахмад настны талаар бодлогын чанартай олон арга хэмжээ авч явуулж байгаа боловч төсвийн хүндрэл гээд санхүүжилт нь бүрэн шийдэгдэхгүй, хасагдаж танагдсан асуудлууд бий. Хүүхэд, ахмад настан хоёрт бид гар татах ёсгүй гэдгийг энд онцлон хэлье. Ахмад настны нийгмийн халамж, хамгааллын асуудал одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хангалттай биш ч шийдвэрлэгдээд явж байгаа. Харин ахмад настны бие даан амьдрах, хөдөлмөрлөх, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох, алдагдсан боломж, чадвараа нөхөн сэргээх, хөгжих зэрэг эрх бүрэн гүйцэд хуульчлагдаагүй байна.

Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаар ажлын эхлэл байгаа ч хүртээмж багатай байгааг холбогдох яам, агентлаг, орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах хэрэгтэй. Өнөөдөр дэлхий дахинд насжилт эрс нэмэгдэж, энэ нь шийдвэрлэх ёстой нөхцөл байдлыг бий болгож байна. Үүнийг даван туулах зорилгоор Нэгдсэн Үндэстний байгууллагаас ахмад настны эрхийг хамгаалах бие даасан конвенцыг батлуулахаар 2013 онд Хүний эрхийн байгуулллагуудаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулсанд манай улс багтсан бөгөөд одоогоор судалгааны ажлууд хийгдэж байна. Энэ талаар миний бие онцгойлон анхаарч ажиллах болно” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан