Б.Мөнхтамир: Шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь үндэслэлтэй эсэхийг шалгахыг Монополын эсрэг газарт үүрэгдсэн
Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Өнөөдөр АН-ын бүлэг хурлаараа шинэ дарга сонгоно
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс
Бүтгэлийн 75 дахь шинэ төрөлтийн азтан хоёр ихэр хүүхэд байлаа
Монгол улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойн хүрээнд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын түүхт ойг тохиолдуулан туг аялуулах арга хэмжээ болж байгаа. Тэгвэл 21 аймгаар тойрон аялаад ирсэн улсын бүртгэлийн байгууллагын туг дүүргүүдээс анхлан Сүхбаатар дүүрэгт ирлээ. Улс, орон даяар Бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилготой туг аялж байгаа бөгөөд дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойтой давхцаж байгаараа энэ үйл явдал онцлог юм. Туг аялах үеэр дүүргийн Бүртгэлийн хэлтсээс 75 дугаартай бүртгэлийн азтануудыг тодрууллаа. Азтан тодруулах үйл ажиллагааг нээж дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа хэлэхдээ “Өнөөдөр үнэхээр билэгт сайн өдөр тохиож байна. Монголчууд бид өдрийн сайныг шинжиж гэр бүлээ батлуулдаг, хурим найраа хийдэг уламжлалтай. Энэ өдөр олон хүн хуримаа хийж, олон бяцхан үрс маань сэвлэгээ үргээж байгаа. Улс үндэстэн оршин тогтнох үндэс нь ард түмэн. Ард түмний оршин байх үндэс нь гэр бүл. Тийм учраас билэгт сайн өдрөөр азтан болсон гэр бүл, залуу хос, хоёр ихэр хүүхэддээ дүүргийнхээ хамт олны нэрийн өмнөөс хамгийн сайнхыг хүсэн аз жаргал ерөөе” гэлээ. Азтануудыг журналд бүртгэгдсэн байдлаар шүүхэд 75 дугаарт гэр бүлээ батлуулсан хосоор СТА, жүжигчин Л.Дэмидбаатарын гэр бүл, 75 дахь шинэ төрөлтийн эзнээр хоёр ихэр хүүхэд байсан нь бас нэгэн сонин тохиол байв. Мөн билэгт сайн энэ өдөр гэрлэлтээ батлуулсан шинэ хосуудад дүүргийн Засаг даргын батламжийг хадгалуулсан юм.
0 Сэтгэгдэл























