Б.Мөнхтамир: Шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь үндэслэлтэй эсэхийг шалгахыг Монополын эсрэг газарт үүрэгдсэн
Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Өнөөдөр АН-ын бүлэг хурлаараа шинэ дарга сонгоно
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс
Бүгд Найрамдах Казахстан Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барих үүрэг бүхий ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Батцэрэг нар Хөгжлийн урт хугацааны бодлого төлөвлөлтийн асуудлаар туршлага судлахаар манай улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын төлөөлөгчдийг өнөөдөр /2015.10.19/ хүлээн авч уулзав.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Монгол Улс урт хугацааны бодлого баталсан хэдий ч түүнийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин дутмагаас амжилттай хэрэгжиж чадахгүй байгаа. Тиймээс УИХ дахь гурван намын бүлгийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг 2020, 2030 он хүртэлх урт хугацааны бодлогыг батлахыг зорьж байгаа. Улс төрийн намууд сонгуульд оролцохдоо зөвхөн баталсан бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх бөгөөд өөр өөрсдийн мөрийн хөтөлбөр дэвшүүлэхгүй байх юм. Шаардлагатай үед тухайн парламент нэмэлт, өөрчлөлт хийх боломжийг бүрдүүлсэн уян хатан байхаар хөтөлбөрийг боловсруулж байгаа гэлээ.
Мөн уулзалтын үеэр УИХ-ын Н.Батцэрэг хэлэхдээ, ойрын 15 жилийн алсын харааг батлах зорилготой Монгол Улсын Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулж байгааг дурдаад, хөрш орнуудын хувьд харилцан туршлага солилцох нь чухал юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Стратегийн судалгааны төвийн захирал Аяана Манасова болон Астана дахь Төрийн албаны зөвлөлийн бүсийн захирал Алихан Байменов нар УИХ-ын гишүүдийг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд өөрийн оронд хэрэгжүүлж буй урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн үндсэн ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлдэг ажлын дэд хэсэгтэй уулзаж энэ асуудлаар харилцан мэдээлэл солилцсон тухайгаа дуулгасан юм.
Уулзалтад Монгол Улсын Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барих үүрэг бүхий ажлын дэд хэсгийн ахлагч Р.Хатанбаатар болон Элчин сайдын яамны төлөөлөл, албаны бусад хүмүүс байлцав.

0 Сэтгэгдэл