Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын дарга АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифэр З.Гаалтыг хүлээн авч уулзав.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 2015 онд Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн ээлжит хуралдаан болон Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтын анхны хурал болсон. Өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын Гадаад хэргийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт  зохиогдсон талаар УИХ-ын дарга онцлоод талуудын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Монгол, АНУ, Японы гурван талт уулзалтыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр амжилттай зохион байгуулсныг дурдаад цаашид тогтмолжуулахыг тэмдэглэн хэлсэн юм.

Элчин сайд Женифэр З.Гаалт, УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлсэн юм. Мөн тэрээр, АНУ, Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилтай хөгжиж байгааг дурдаад, Элчин сайдаар ажиллах хугацаандаа хүчин чармайлт гарган ажиллах болно гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан