Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Б.Гарамгайбаатар: Гишүүд өөр нам байгуулаагүй гэж хэлсэн
Л.НОМИН
УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн хуралд мэдээлэл өсчээ. 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийн талаар бүлгийн ажлын хэсгийн мэдээллийг ахлагч Я.Санжмятав танилцуулсан байна. Энэ үеэр төрийн захиргааны албан хаагчдын цалинг хасах тухай асуудал нэлээд маргаан үүсгэсэн гэнэ. Иймээс Засгийн газраас оруулж ирсэн төслөөр нь дэмжихээр болжээ. Төрийн захиргааны албан хаагчдын цалингаас хасагдаж байгаа 10 хувь нь нөгөө талдаа хувийн хэвшлийн ажиллах боломжийг нээнэ гэж үзэж. МАН-ынхан “3000 хүнийг ажилгүй болгох нь” хэмээн улстөржүүлж байгаа гэж АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлсэн юм. Олон хүнийг ажилд авлаа, бүтцийг нэмлээ гэж ярьж байсан бол энэ хүмүүсийг ажилгүй болгох гэдэг нь улс төрийн тоглолт гэж мэдэгдэв.
Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулжээ. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг бүлгийн гишүүд дэмжсэн байна. Ерөнхий сайд мэдээлэлдээ Гацууртын ордтой холбоотой гэрээ хэлцлүүд бэлэн болсныг дуулгаж. Харин үүнтэй уялдуулан Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг хамт оруулж ирэх чиглэл АН-ын бүлгээс өгсөн байна.
Сэтгүүлчдийн асуултад бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ингэж хариуллаа.
-Төсөв хэмнэнэ гэж яриад байгаа мөртлөө 3000 хүнийг давтан сургалтад суулгана гэлээ. Хэмнэснээсээ ч их хэмжээний мөнгө зарцуулах нь гэж байгаа. Хэцүүхэн байгаа хувийн хэвшилд 3000 хүнийг шингээх боломж бий юу?
-Төсвийн реформ, бүтцийн өөрчлөлт хийх гэж байгаа. Тийм учраас бүтцийн өөрчлөлтөд 3000 орчим хүн хамрагдах нь гэсэн тооцоо гарч ирсэн учраас энэ асуудлыг ярьж байна. “Төсөв хэтрүүллээ, маш олон хүнийг ажилд авч байна” гэхчилэн сөрөг хүчин шүүмжилж байсан. Гэтэл үүнийгээ засч залруулаад бүтцийн өөрчлөлт хийе гэдэг асуудлыг оруулж ирэхээр “Одоо энэ хүмүүсийг чөлөөлж яах юм” хэмээн ярьж байна. Давтан сургах байдлаар асуудлыг шийдэж болох юм. Энд төсвөөс ямар нэг зардал гарахгүй. Хувийн хэвшилд шилжүүлнэ гэдэг нь энэ хүмүүст зах зээлийнхээ жам ёсоор хувийн хэвшилд ажиллах боломжийг нь нээж өгч байгаа гэсэн үг. Тухайн хүмүүс өөрсдөө аж ахуй нэгж эрхлээд явах боломжтой гэж ярьж байна.
-Засгийн газраас оруулж ирсэн бүтцийн өөрчлөлтийн асуудлыг АН-ын бүлэг дэмжсэн гэсэн үг үү. Өөрчлөлтөд хамрагдах 3000 хүн дотор ямар албан тушаалтай хүмүүс багтаж байгаа вэ?
-Төрийн захиргааны албан хаагчид байгаа. Төрийн улстөрийн албан хаагчид цалин нь 30 хувиар хасагдаж байгаа. Давхардсан орон тоонууд ч мөн хамрагдана. Сангийн яамнаас төсвийг өргөн барихдаа бүтцийн өөрчлөлтийг тусгаж оруулж ирсэн. Агентлагуудын хувьд ч ялгаагүй зарим давхардлыг арилгах зорилгоор өөрчлөн зохион байгуулах шаардлагатай байгаа. Энэ талаар Сангийн яамнаас тодруулга нэмж авч болно. Сангийн сайд Болор ч мэдээлэл өгч, ярьж байгаа.
-Ерөнхий сайдыг огцруулах бичигт танай бүлгийн гишүүд гарын үсэг зурсан уу. Гарын үсэг зурж болохгүй гэсэн сануулга бүлгээс өгсөн үү?
-Ерөнхий сайдыг огцруулна гэдэг мөнхөд яригддаг сэдэв. Өнөөдрийн байдлаар 14 гишүүн гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл бий. АН-аас нэг гишүүн гарын үсэг зурсан.
-Танай намын зарим гишүүн нам байгуулсан тухай мэдээлэл гарсан энэ үнэн үү?
-Хэвлэлээр гарч байгаа мэдээллээр бол АН гурван хэсэг задарчихаад байна. Өнөөдрийн байдлаар нам байгуулсан гэх нэр заагдсан гишүүдтэй уулзаж бүлгийн даргын хувиар тодруулга авсан. Ямар нэг байдлаар өөр нам байгуулж, зохион байгуулалтад орсон асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.
-Гацууртын ордыг ашиглах асуудал УИХ-д хоёр удаа орж ирээд буцсан. Одоо Засгийн газраас дахин өргөн барих болж байгаа юм байна. Үүнийг танай намын бүлэг дэмжиж байгаа юм уу?
-Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж байхад хардлага сэрдлэг их явсан. Гацууртын ордыг ашиглаагүйн улмаас улс хэрхэн хохирч байгаа талаар телевизүүдээр цуврал нэвтрүүлэг гарч байгаа. Зайлшгүй ашиглах хэрэгтэй гэдэг нь тодорхой. Тийм учраас Засгийн газар “Бороо гоулд”, “Сентерра гоулд” компанитай УИХ-ын гаргасан шийдвэрийн дагуу гэрээ хэлэлцээр хийгээд тохиролцоонд хүрсэн гэж Ерөнхий сайд албан ёсоор хэлсэн. Тийм учраас УИХ буцаан оруулж ирэх шаардлагатай болсон. Үүнийг АН-ын бүлэг дэмжиж байгаа. Тиймээс Ноён уулыг тусгай хамгаалалтад авах хуулийн төслөө хамт оруулж ир гэсэн шаардлага тавьсан.
-Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөө 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хийхээр оруулж ирж яагаад чадахгүй байгаа юм бэ. Ирэх оны наймдугаар сарын 1-нээс өөрчлөнө гэхээр дараагийн Засгийн газрын эрхэнд халдахгүй юу?
-Дараагийн Засгийн газар, УИХ-ын эрхэнд халдаж байна гэдгийг нэг талаараа хүлээн авах боломжтой. Нөгөө талаараа хүлээн авахгүй байх нөхцөл бүрдсэн. 2016 оны төсвийн төсөл дээр бүтцийн асуудал яригдаагүй байна. ЗГХЭГ-ын даргын өгсөн мэдээллээр 2015 оны төсвийн тодотголыг дагалдаж бүтцийн өөрчлөлт орж ирж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдээд явчихвал 2016 оны Засгийн газар өөр бүтцээр ажиллах боломжийг бүрдүүлж байна гэж тайлбарлаж буй юм. Нэгдүгээр сарын 1-нээс болгох эсэх тухай МАН яриад байгаа нь цэвэр улс төрийн тоглолт. Харин Ерөнхий сайдын хэлснээр хуулийг батлан гаргасны дараа хэрэгжих хугацаа болтол зохион байгуулалтын асуудалд цаг хугацаа шаардана. Үүнтэй уялдуулаад тооцож үзэхэд наймдугаар сараас хэрэгжүүлвэл илүү боломжтой гэсэн тайлбар өгсөн.

0 Сэтгэгдэл