Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төслүүдийг концессоор гүйцэтгүүлнэ
Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төсөл арга хэмжээнүүдийг нэмж, төслүүдийн шууд гэрээний хэлэлцээг эхлүүлэх болон концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон Хөрөнгө оруулалтын газарт даалгалаа.
Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төслийн зорилго нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглах замаар төрийн байгууллагуудын өгөгдлийн санг цахимжуулан төрийн үйлчилгээний цахим системд холбох, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэхэд оршино. Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний цахим машинаар 17 үйлчилгээ, цахим системээр 25 үйлчилгээг хүргэж байгаа юм. Цаашид 125 үйлчилгээг хэд хэдэн багцад хуваан цахим хэлбэрт шилжүүлэн www.ezasag.mn портал сайтаар дамжуулан иргэдэд хүргэх ажлыг концессоор хэрэгжүүлэх юм.
Өнгөрсөн хугацаанд ТҮЦ машинаар 1.3 сая иргэн үйлчлүүлж, 2015 оны хагас жилийн байдлаар улсын төсөвт 37 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Улсын төсвөөс хөрөнгө оруулалт шаардахгүйгээр дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудыг татан оролцуулах замаар төрөөс иргэдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын өгөгдлийн санг цахимжуулах ажлыг концессийн хэлбэрээр хийж гүйцэтгэх бөгөөд “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ач холбогдолтой юм.
Төслийг төрийн үйлчилгээг цахимжуулахад шаардагдах өгөгдлийн санг цахимжуулах, тухайн үйлчилгээ бүрт тохирсон кодчилол, дүрмийг хөгжүүлэх, төрийн үйлчилгээний цахим системд холбож, иргэдэд хүргэх бөгөөд гарсан зардлаа тодорхой хугацаанд үйлчилгээний хөлснөөс авч нөхсний дараа төрд буцаан шилжүүлэх “Систем хөгжүүлэх-Ашиглах-Шилжүүлэх” гэсэн шинэ концессийн төрлөөр хэрэгжүүлэх юм.
Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төсөл арга хэмжээнүүдийг нэмж, төслүүдийн шууд гэрээний хэлэлцээг эхлүүлэх болон концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон Хөрөнгө оруулалтын газарт даалгалаа.Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төслийн зорилго нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглах замаар төрийн байгууллагуудын өгөгдлийн санг цахимжуулан төрийн үйлчилгээний цахим системд холбох, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэхэд оршино. Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний цахим машинаар 17 үйлчилгээ, цахим системээр 25 үйлчилгээг хүргэж байгаа юм. Цаашид 125 үйлчилгээг хэд хэдэн багцад хуваан цахим хэлбэрт шилжүүлэн www.ezasag.mn портал сайтаар дамжуулан иргэдэд хүргэх ажлыг концессоор хэрэгжүүлэх юм.

0 Сэтгэгдэл