Б.Мөнхтамир: Шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь үндэслэлтэй эсэхийг шалгахыг Монополын эсрэг газарт үүрэгдсэн
Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Өнөөдөр АН-ын бүлэг хурлаараа шинэ дарга сонгоно
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс
Жанжин туганд хүндэтгэл үзүүлжээ
БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч хурандаа Б.Батсайхан бусад албаны хүний хамтаар Монгол цэргийн музейд зочилжээ. Музейн захирал хурандаа Г.Золзаяа музейн үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулгыг хийж цаашид авах арга хэмжээний талаарх гурван саналыг шийдвэрлүүлэхээр онцлон танилцуулсан аж.
Уг саналд барилгын их засвар, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, үзмэр эд өлгийн зүйл зөөж тээвэрлэх, шаардлага хангасан стандартын тоног төхөөрөмжөөр хангах, 300 айлын орон сууцнаас тусгаарласан блокон хашаа барих асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч хурандаа Б.Батсайхан уулзалтын дараа “Монгол хурандаа” нийгэмлэгийн төлөөлөлтэй товч уулзаж, музейн байнгын үзүүлэнгийн танхимуудын үзмэр эд өлөг, сан хөмрөгт хадаглагдаж буй уран зураг, уран баримал, гэрэл зураг, буу зэвсэг, одон медалийн хадгалалт хамгаалалт, горимын хяналттай биечлэн танилцаж, 1945-2014 онд Зэвсэгт хүчинд хэрэглэгдэж байсан жанжин туганд хүндэтгэл үзүүлжээ. Мөн аялал жуулчлалын компаниудтай гэрээ байгуулж,гадаадын жуулчдыг татах үйлчилгээгээ сайжруулан ажиллах үүрэг чиглэлийг өгснөөс гадна музейн үйл ажиллагаанд бодлогын болон үзүүллэг сурталчилгаагаар бодит дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл