Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Шинзо Абэгийн айлчлал 18 цагт өндөрлөнө
Япон Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Шинзо Абэ, гэргий эрхэмсэг хатагтай Акиэ Абэ нар сая “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тусгай үүргийн онгоцоор хүрэлцэн ирлээ.

Зочдыг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн сайдын гэргий С.Энхцэцэг болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори, Элчин сайдын гэргий Чиэко Шимизү нар нисэх онгоцны буудалд угтан авав.
Айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхахын зэрэгцээ Япон цэргийн дурсгалын цогцолборт очно. Мөн өөрийн улсын Элчин сайдын өргөөгөөр зочлох аж.
Үүний дараа буюу 18 цагийн үед “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас онцгой үүргийн нислэгээр мордоно.

0 Сэтгэгдэл