Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Хоёр орны Ерөнхий сайд мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр талууд хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг бүхий л салбарт өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд технологи шилжүүлэх, хувийн хэвшлийхэн хоорондын харилцааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн хоёр тал бүс нутгийн болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, харилцан бие биенээ дэмжин ажиллахаа нотлосон байна.

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийж байгаа айлчлалын хүрээнд Гадаад хэргийн Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Таван толгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах, иж бүрнээр бүтээн байгуулах ажилд Японы талыг оролцуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар байлцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд “Энэхүү албан ёсны хэлэлцээний үр дүнд Таван толгойн зүүн чиглэлийн төмөр замын төсөл болон холбогдох дэд бүтцийн бусад төслүүдэд хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хэлэлцээний үеэр Япон Улсын зүгээс төсвийн зээлийн дэмжлэг авах, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай төслийг хэрэгжүүлэх асуудлаар ярилцаж, энэ чиглэлээр цаашид үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцлоо. Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын менежментийг Японы консерциумтай хамтран хэрэгжүүлэхээр зарчмын тохиролцоонд хүрлээ. Мөн Япон Улс 2020 онд Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулах болсонтой холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх барилга болон бусад дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд Японы талаас тавьсан саналын дагуу Монголоос ажиллах хүч илгээхэд бэлэн байгаагаа илэрхийллээ” гэж хэллээ.

“Төв азийн орнуудад хийж байгаа айлчлалаа Монгол Улсаас эхэлж байгаадаа баяртай байна. Би Япон Улсын Ерөнхий сайдуудаас анх удаа Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж байна гэж Ерөнхий сайд Шинзо Абэ хэллээ. Япон, Монгол хоёр улс нь бүс нутгийн стратегийн чухал түнш орнууд юм. Миний өмнөх айлчлалаас хойш Япон Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Улаанбаатарын шинэ нисэх буудал барих төсөл зэрэг дээд түвшинд ярилцаж тохирсон асуудлууд бодитойгоор урагшиллаа. Энэ нь хоёр орны харилцаа бодит үйл ажиллагаагаар улам гүнзгийрч байгаагийн илрэл юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын идэвхтэй энх тайванч бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн улс төр, аюулгүй байдлын салбарт яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг улам идэвхтэй урагшлуулах талаар санал нэгдлээ. Монголын эдийн засгийг тууштай эдийн засгийн бодлоготойгоор, өөрийгөө тэтгэсэн хөгжлийг бий болгохын төлөө Япон Улс үргэлж хамтран ажиллахад бэлэн байна” гэж Японы Ерөнхий сайд хэллээ.
ЗӨВ ШҮҮ

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай энэ жил хоёрдахь удаагаа уулзаж өргөтгөсөн хэлэлцээ амжилттай хийсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол-Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж ирснийг тэмдэглэлээ. 
Монгол Улсын Ерөнхий сайд “Энэхүү албан ёсны хэлэлцээний үр дүнд Таван толгойн зүүн чиглэлийн төмөр замын төсөл болон холбогдох дэд бүтцийн бусад төслүүдэд хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хэлэлцээний үеэр Япон Улсын зүгээс төсвийн зээлийн дэмжлэг авах, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай төслийг хэрэгжүүлэх асуудлаар ярилцаж, энэ чиглэлээр цаашид үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцлоо. Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын менежментийг Японы консерциумтай хамтран хэрэгжүүлэхээр зарчмын тохиролцоонд хүрлээ. Мөн Япон Улс 2020 онд Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулах болсонтой холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх барилга болон бусад дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд Японы талаас тавьсан саналын дагуу Монголоос ажиллах хүч илгээхэд бэлэн байгаагаа илэрхийллээ” гэж хэллээ.

“Төв азийн орнуудад хийж байгаа айлчлалаа Монгол Улсаас эхэлж байгаадаа баяртай байна. Би Япон Улсын Ерөнхий сайдуудаас анх удаа Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж байна гэж Ерөнхий сайд Шинзо Абэ хэллээ. Япон, Монгол хоёр улс нь бүс нутгийн стратегийн чухал түнш орнууд юм. Миний өмнөх айлчлалаас хойш Япон Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Улаанбаатарын шинэ нисэх буудал барих төсөл зэрэг дээд түвшинд ярилцаж тохирсон асуудлууд бодитойгоор урагшиллаа. Энэ нь хоёр орны харилцаа бодит үйл ажиллагаагаар улам гүнзгийрч байгаагийн илрэл юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын идэвхтэй энх тайванч бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн улс төр, аюулгүй байдлын салбарт яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг улам идэвхтэй урагшлуулах талаар санал нэгдлээ. Монголын эдийн засгийг тууштай эдийн засгийн бодлоготойгоор, өөрийгөө тэтгэсэн хөгжлийг бий болгохын төлөө Япон Улс үргэлж хамтран ажиллахад бэлэн байна” гэж Японы Ерөнхий сайд хэллээ.
0 Сэтгэгдэл
2015.10.22