Б.Мөнхтамир: Шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь үндэслэлтэй эсэхийг шалгахыг Монополын эсрэг газарт үүрэгдсэн
Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Өнөөдөр АН-ын бүлэг хурлаараа шинэ дарга сонгоно
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс
Бага насны хүүхдийг осгож, амь насаа алдахаас аварлаа
Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн 25-26-нд шилжих шөнө дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны давааны баруун талд бага насны хүүхэд зорчиж яваа Приус загварын суудлын автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагыг 19:02 минутад өгчээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтайгаар хүрэлцэн очиход Приус-20 загварын автомашин төв замаас гарч цасанд суусан байв. Машин дотор долоон настай хүүхэд, 63 настай эрэгтэй, мөн 26 настай эрэгтэй нар тус тус байсныг гарган аюулгүй газарт хүргэсэн байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн даваанаас Жаргалант тосгон орох замд Ланд крузер загварын автомашинтай иргэд шаварт суусан байна гэсэн дуудлагыг 23:27 минутад нийслэлийн Аврах ангид өгсөн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтайгаар очиход Ланд крузер загварын автомашин шаварт суусны улмаас гаргах боломжгүй байсанд автомашиныг тус газарт нь орхиж, 28-67 насны дөрвөн иргэнийг аварчээ.
Налайх дүүргийн зургадугаар хороо, Тэрэлжийн даваанд цас орсны улмаас зам мөстөж, хальтиргаа үүсэн олон тооны автомашин боогдсон байна гэсэн мэдээллийг 2015 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 19:21 минутад хүлээн авснаар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дөрвөн албан хаагч, нэг автомашинтай бүлэг очин ажилласнаар 14 автомашинтай 44 иргэнийг цасанд боогдох, хөлдөх аюулаас аварсан байна.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айдсын даваа болон 12 дугаар хороо Морингийн даваанд цас орсны хальтиргаа үүсэж, олон тооны машин боогдсон байна гэсэн мэдээллийг 2015 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 19:20 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дөрвөн албан хаагч, нэг автомашинтай бүлэг хүрэлцэн очиход, 12 автомашин явах боломжгүй болж, эзэд нь автомашинаа орхин явсан байжээ. “Улаанбаатар нэгтгэл”-ээс нэг автомашинтай дөрвөн ажилчин ажиллаж, замын зорчих хэсэгт цас хайлуулах хоёр тонн бодис цацжээ.
Цаашид цаг агаарын мэдээг тухайн бүр хүлээн авч, цасан шуургатай үед холын замд гарахгүй байхыг нийт иргэдэд нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байгаа юм.

0 Сэтгэгдэл