Б.Мөнхтамир: Шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь үндэслэлтэй эсэхийг шалгахыг Монополын эсрэг газарт үүрэгдсэн
Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Өнөөдөр АН-ын бүлэг хурлаараа шинэ дарга сонгоно
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс
Нийслэлийн шилдэг өрх шалгарууллаа
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсны 376 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулсан, хойч үедээ үлгэр жишээ болсон өрх гэрийг шалгарууллаа. Энэ жилийн тэргүүний өрхөөр есөн гэр бүл шалгарсан байна. Тэргүүний өрхөөр шалгарсан гэр бүлийн ихэнх нь өрх аж ахуй эрхэлж, орчин тойрноо тохижуулсан эко өрхүүд байв.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд оршин суух Б.Сүхээ гуай өрхийн аж ахуйг 1990 оноос хойш эрхэлж иржээ. Тэрээр хашаандаа мод, бут, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тариалдаг байна. Мөн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд оршин суудаг Б.Мандалынх хашаандаа нарс, хус, улиас, хайлаас, шинэс, бургас, чацаргана, нохойн хошуу зэргийг тарьж ургуулдаг ажээ. Харин Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд амьдардаг В.Рагчаасүрэн нь оёдолчин мэргэжилтэй, гурван үе дамжсан өрхийн үйлдвэрлэлийг өвлүүлэн зааж сургасан байна. Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан өрхүүдэд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай баяр хүргэж, шагнал гардууллаа.

0 Сэтгэгдэл