Б.Мөнхтамир: Шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь үндэслэлтэй эсэхийг шалгахыг Монополын эсрэг газарт үүрэгдсэн
Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Өнөөдөр АН-ын бүлэг хурлаараа шинэ дарга сонгоно
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс
У.Тэмүүжин нарт ял оноолоо
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх өчигдрийн хуралдаанаар У.Тэмүүжин нарт холбогдох хэргийг ялтнууд болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж зохих ялыг оноов.
У.Тэмүүжин, У.Баярсүрэн, Г.Магнай, М.Мөнх-Отгон нар нь бүлэглэн 2011 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Өргөө” кинотеатрын баруун урд талд С-г такси барих гэж байхад нь автомашинд суулган авч явж, хүч хэрэглэн зодож, 400 мянга гаруй төгрөгийн эд зүйлийг нь дээрэмдсэн.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирч удаан хугацаанд эмчлүүлж байгаад нас барсан, өөрөөр хэлбэл шунахайн сэдэлтээр биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэн бусдыг санаатай амь насыг нь бүрэлгэсэн гэмт хэрэг үйлджээ.
Мөн У.Тэмүжин, Г.Магнай, У.Баярсүрэн, М.Мөнх-Отгон, Б.Тайван, Т.Бархасболд нар нь 2011 оны хоёрдугаар сарын 9-нөөс 2012 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд удаа дараагийн үйлдлээр бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн аж. Түүнчлэн У.Тэмүжин, Г.Магнай, У.Баярсүрэн, М.Мөнх-Отгон нар нь давтан үйлдлээр бүлэглэн иргэн Л, Э нарыг хүчиндсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс У.Тэмүжинд 19 жил 6 сар, М.Мөнх-Отгонд 19 жил, Г.Магнайд 18 жил, У.Баярсүрэнд 17 жил 1 сарын хорих ялыг тус тус чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Б.Тайванд 6 жил, Т.Бархасболдод 3 жил 5 сар хорих ял тус тус оногдуулсан байна. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх өчигдрийн хуралдаанаар У.Тэмүүжин нарт холбогдох хэргийг ялтнууд болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж зохих ялыг оноов. У.Тэмүүжин, У.Баярсүрэн, Г.Магнай, М.Мөнх-Отгон нар нь бүлэглэн 2011 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Өргөө” кинотеатрын баруун урд талд С-г такси барих гэж байхад нь автомашинд суулган авч явж, хүч хэрэглэн зодож, 400 мянга гаруй төгрөгийн эд зүйлийг нь дээрэмдсэн.

0 Сэтгэгдэл