Б.Мөнхтамир: Шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь үндэслэлтэй эсэхийг шалгахыг Монополын эсрэг газарт үүрэгдсэн
Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Өнөөдөр АН-ын бүлэг хурлаараа шинэ дарга сонгоно
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс
Шинээр 68 байршилд газар өмчлүүлнэ
НИТХ-ын ээлжит 30 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээг батлах тухай хэлэлцлээ.

НИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх 52 байршлыг баталсан бөгөөд эдгээр байршуулдад газар өмчлөх эрхийг цахимаар олгох ажил журмын дагуу 2014 оны 8 дугаар сараас эхэлсэн. Баталсан 52 байршлаас 41 байршилд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулснаас нийслэлийн хүн амын 40 хувь нь газар өмчлөх хүсэлтээ цахим бүртгэлийн системд ирүүлж, 36,428 иргэн сонгогджээ.
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатын танилцуулснаар өмнө нь батлагдсан 52 байршлаас, Баянзүрх дүүрэгт 3 байршил, Хан-Уул дүүрэгт 1 байршил, Сонгинохайрхан дүүрэгт 1 байршилд газар өмчлүүлэх ажил тодорхой шалтгаануудын улмаас түр хойшлогдсон байна. Тодруулбал, дүүргийн ИТХ-аас тусгай хамгаалалтад авсан, өөр зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн гэх мэт нөхцөл байдал үүссэн учраас өмчлүүлэх ажлыг түр хойшлуужээ. Асуудлыг шийдсэний дараа эдгээр байршлуудад цахимаар газар өмчлүүлэх ажлыг үргэжлүүлэх юм байна. Мөн дээрхи 41 байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дэд бүтцийн асуудлыг шуурхай шийдвэрлэхийн тулд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, концессын гэрээгээр хэрэгжүүлэх зэргээр боломжит нөхцөлүүдийг судалж НИТХ-ын хуралдаанд хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Мөн нэмж шинээр Сонгинохайрхан дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт 3, Налайх дүүрэгт 4, Багахангай дүүрэгт 17, Багануур дүүрэгт 32 нийт 68 байршилд 22 497 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх боломжтой гэж танилцуулав.
НИТХ-ын төлөөлөгчид эдгээр байршилыг баталж, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан өмчлүүлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргад үүрэг болгов. Шинээр баталсан 68 байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хаягын зургыг баталсаны дараа газар өмчлөх эрхийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл