Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Тусгай хамгаалалтын бүс “Сентерра гоулд”-ыг тойрно
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулын орчмын газар нутгийг Байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур сумын нутагт орших Ноён уулын орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Гэхдээ хуралдаанд оролцсон гишүүд “Сентерра гоулд” компанийн олборлолт явуулах талбайг тойруулан тусгай хамгаалалтын зааг тогтоож болох уу, гэдэг асуудлаар нэгдсэн саналд хүрээгүй ч УИХ-аар эхний хэлэлцүүлгийг хийх ёстой гэж үзсэн юм.
Тухайлбал, Ноён уул хэмээн хүндэтгэн нэрлэгдсэн тус уулын Сүжигт, Зурамт, Хужирт хэмээх гурван аманд Хүннүгийн язгууртны булш бүхий томоохон дурсгал оршдог болох нь судалгаагаар тогтоогдсон байна.
Мөн эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд, судлаачдын багийн судалгааны ажлын үр дүн, 2002 онд Дэлхийн байгаль хамгаалах сангаас “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, үнэлгээ, өргөжүүлэх асуудлаар хийсэн үнэлгээнд Ноён уулын 52659 га газрыг хамгаалалтад авах газраар, 2012 онд Дэ Нейчэ Консерванси (TNC) Олон Улсын байгууллагаас Монгол орны экологийн бүс нутгийн үнэлгээг хийсэн бөгөөд энэхүү үнэлгээгээр Ноён уулыг экологийн онцгой ач холбогдолтой хамгаалах шаардлагатай газар хэмээн тус тус сонгогдож байсан зэрэг хууль зүйн болон практик шаардлагын улмаас бүс нутгийн хил хязгаарыг тогтоосон гэж байгаа юм. Харин энэ бүст Ноён улаанд алтны олборлолт хийх “Сентерра гоулд” компанийн лицензтэй талбай орохгүй байхаар Засгийн газраас хуулийн төсөл өргөн барьсан юм. Товчхондоо тэнд, тусгай хамгаалалтад авах язгууртны булш бүхий томоохон дурсгал байхгүй гэж үзсэн билээ.
Харин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах судалгааны ажлыг өнгөрсөн есдүгээр сард холбогдох байгууллагууд, эрдэмтэн, судлаачдаар гүйцэтгүүлэн, хилийн заагийг тогтоосон байна. Энэ ажлыг Уул, уурхайн сайд Р.Жигжидээр ахлуулсан ажлын хэсэг Ноён уул орчимд нөхцөл байдалтай биечлэн танилцаж, ажилласаны үндсэн гүйцэтгэсэн гэж байгаа юм. Бүрэлдэхүүнд ШУА-ын харьяа Түүх, археологийн хүрээлэнгийн доктор Ч.Амартүвшин хамт ажилласан бөгөөд лиценз бүхий талбайд түүх, археологийн холбогдолтой дурсгал байхгүй гэдгийг дахин тодорхойлсон байна. Ингээд уг газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 11.194.22 га буюу нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь 0.04 хувиар нэмэгдэх аж. Ямартай ч, Ноён уулыг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах санал зарим гишүүн гаргасан бөгөөд саналууд УИХ-ын чуулганы хуралдааны үеэр яригдах юм.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулын орчмын газар нутгийг Байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур сумын нутагт орших Ноён уулын орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Гэхдээ хуралдаанд оролцсон гишүүд “Сентерра гоулд” компанийн олборлолт явуулах талбайг тойруулан тусгай хамгаалалтын зааг тогтоож болох уу, гэдэг асуудлаар нэгдсэн саналд хүрээгүй ч УИХ-аар эхний хэлэлцүүлгийг хийх ёстой гэж үзсэн юм. Тухайлбал, Ноён уул хэмээн хүндэтгэн нэрлэгдсэн тус уулын Сүжигт, Зурамт, Хужирт хэмээх гурван аманд Хүннүгийн язгууртны булш бүхий томоохон дурсгал оршдог болох нь судалгаагаар тогтоогдсон байна.

0 Сэтгэгдэл