Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
С.Баярцогтод хариуцлага тооцуулахыг хүслээ
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хариуцлага тооцуулах тухай бичиг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Өргөдлийн байнгын хорооноос өгчээ. Тус Байнгын хороонд өнгөрсөн аравдугаар сард 380 иргэн төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн, халагдсан тухай гомдлоо ирүүлсэн байна. Түүнээс гадна Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа гэсэн гомдол удаа дараа иржээ.

Үүний мөрөөр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод зөрчлөө арилгасан талаархи тайлангаа аравдугаар сарын 29-ний дотор ирүүлэх албан бичиг явуулж. Аравдугаар сарын 27-ны өдөр албан бичгээ хүргүүлж, тайланг Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Харин ЗГХЭГ-аас хариу өгөхдөө 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс хойш хууль бусаар ажлаас халагдсан албан хаагч байхгүй, бусад яамнаас чөлөөлөгдсөн хүмүүсийн талаар мэдэхгүй. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд энэ баасан гарагт УИХ-д мэдээлэл хийх тул тэр үед мэдээлэлтэй танилц гэж Өргөдлийн байнгын хороонд өгсөн байна.

Иймээс Байнгын хороо Засгийн газрын гишүүдийн тайланг хуралдаанаар хэлэлцэх тухай хуулийн заалтыг биелүүлэн ажиллахыг шаардаж, Ерөнхий сайдыг хариуцлага тооцохыг хүссэн аж.         
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан