Б.Мөнхтамир: Шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь үндэслэлтэй эсэхийг шалгахыг Монополын эсрэг газарт үүрэгдсэн
Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Өнөөдөр АН-ын бүлэг хурлаараа шинэ дарга сонгоно
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс
Г.Байгалмаа: Ардчиллын үүд үргэлж нээлттэй байдаг
Б.БИЛГҮҮН
Монгол оронд Ардчилсан хувьсгал ялсны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхэн хувьсгалыг эхлүүлж, өдгөө ардчилсан нийгмийн манаанд зогсч буй МоАХ 25 жилийнхээ ойг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулж, ирэх сард ойн хаалтын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Харин өчигдөр МоАХ-ны гишүүд, Ардчиллын ордонд цугларч, үйл ажиллагаанд нь санхүүгийн болон бусад хандив туслалцаа үзүүлсэн гишүүн, дэмжигчдэдээ “алтан” гэрэгэ бүхий өргөмжлөл гардууллаа. Хэдийгээр МоАХ нь монголын өнцөг булан бүрт салбартай, хамгийн том төрийн бус байгууллага хэдий ч, байнгын орлогогүй, ашгийн бус байгууллага юм. Иймд өдийг хүртэл ардчилсан хувьсгалд гар бие оролцож, ардчилсан нийгмийн манаанд зогсож байдаг олон мянган дэмжигчдийнхээ хандив, тусламжаар өдөр тутмынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлдэг билээ. Энэ нь ч аливаа улс төрийн хүчин, улстөрч, гаднын нөлөөллөөс ангид байж, эхнээс нь босголцсон нийгмээ хар буруугүй сахин хамгаалахад нөлөөлдөг гэж МоАХ-ны партизанууд ярьдаг юм.
Хэдийгээр тэд өөрсдийн “орон гэр” болсон Ардчиллын ордон, МоАХ-доо тус хүргэсний төлөө хариу нэхдэггүй ч МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд тэднийг урамшуулж, үнэлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Ингээд өчигдөр МоАХ-ны хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт, Барилга хот байгуулалтын дэд сайд асан, МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар юун түрүүнд 36 хүнд талархал илэрхийлж, өргөмжлөл гардууллаа.
Энэ үеэр Г.Байгалмаа “МоАХ тогтмол орлогогүй байгууллага. Гэхдээ гишүүд дэмжигчидээр хэзээ ч дутагдаж байгаагүй. Та бүгдийн хүч, хөдөлмөрөөр өнөөдрийг хүртэл МоАХ-ны байр өдрөөс өдөрт өнгө нэмж, үйл ажиллагаа нь өргөжсөөр байна. Хэдийгээр би Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж, хэсэг хугацаанд МоАХ-ны ажлаас хөндийрсөн ч үлдсэн хамт олон маань албаа сахиж, үйл ажиллагааг тасалдуулалгүй маш сайн ажилласан. Энэ бүхэн ч гэсэн МоАХ-ны гишүүн, дэмжигч та бүгдийн оруулсан хувь нэмэртэй шууд холбоотой. Харин би өнөөдөр улс төрийн ажлаа өгч МоАХ-ноос надад оноосон Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажилдаа тууштай орох гэж байна. Та бүхний сэтгэл зүрхийг алдахгүйгээр сайн ажиллах болно. Ардчиллын үүд үргэлж нээлттэй байгаа шүү” гэлээ.
Ёслолын ажиллагааны үеэр Ш.Адьшаа, Т.Найманжин, Д.Даваасүрэн, Д.Хашхуяг, Д.Адилбиш, Д.Батбилэг, Б.Чулуудай, Б.Хишигбат, “Баганат өргөө” ХХК, Н.Жаргалсайхан, Д.Баяраа, Б.Бадрал, Я.Байгалмаа, Б.Алтангэрэл, Х.Хүрэлсүх, Ц.Болдбаатар, Б.Батцэцэг, С.Мөнхжаргал, Х.Чинзориг, С.Эрдэнэцэцэг, Д.Цэвэлмаа, Ц.Нарангэрэл, Д.Бат-Эрдэнэ, Л.Энхбат, Д.Бямбажав, Д.Нанзаддорж, Б.Мэдрээ, Б.Үрэл, Н.Нямгарав, Д.Пүрэвсүрэн, Х.Баттуул, До.Ганболд, М.Төмөртогоо, А.Гансүх, Н.Пунцаг гэсэн 36 хүнд өргөмжлөл гардуулсан юм.
Б.БИЛГҮҮНМонгол оронд Ардчилсан хувьсгал ялсны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхэн хувьсгалыг эхлүүлж, өдгөө ардчилсан нийгмийн манаанд зогсч буй МоАХ 25 жилийнхээ ойг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулж, ирэх сард ойн хаалтын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

0 Сэтгэгдэл