Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Д.Лүндээжанцан гишүүн Үндсэн хуулийг өөрчлөх үндэслэлийг ингэж дэвшүүлжээ

Эцэг хуульд 2000 онд гар дүрж дордуулсан долоон өөрчлөлтийг хийснээс хойш дахин нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яригдсаар 15 жилийн нүүрийг үзжээ. Нэг ёсондоо энэ асуудал үе үеийн парламентийн мөнхийн сэдэв болсон гэхэд хилсдэхгүй. Тэгээд ч 23 жилийн нүүрийг үзсэн Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн, одоо цаг үетэйгээ нийцүүлэн өөрчлөх шаардлагатай гэх тайлбар бүх түвшинд тавигдах болсон. Жил ирэх тусам эл асуудал хүчтэй сэдэрч олны дунд бараг хүлээлт үүсгэчихээд байгаа. Уг асуудлын гарцыг хай гэсэн даалгаврыг энэ УИХ-аас АН, МАН-ын долоон гишүүнд өгсөн байдаг. Тэд ажиллаад жил гаруй хугацаа өнгөрлөө. Саяхан Засгийн газар, Дээд шүүх гэх мэтээр холбогдох газруудаас уг өөрчлөлтөд санал авахаар хуулийн төслийг явуулчихаад байгаа юм байна. Мэдээж Үндсэн хуульд зохих өөрчлөлтийг хийх автор нь Ардчилсан нам байгаа. Харин сөрөг хүчин ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй удсаны эцэст дуугарч эхэллээ. МАН-ын Үндсэн хуулийн гол илтгэгч Д.Лүндээжанцан эцэг хуульд өөрчлөлт оруулах ямар шаардлага байгаа. Аль заалтыг нь хэрхэн өөрчлөх шаардлагатай вэ гэдгийг намынхаа нөхдөд нэг бүрчлэн тайлбарлаж өгчээ. Д.Лүндээжанцан илгэлдээ Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дараахь байдлаар томъёолон оруулжээ.
-Ерөнхийлөгчид байгаа хууль санаачлах эрхийг хасах шаардлагатай болно. Харин хориг тавих эрхийг нь хэвээр үлдээх нь эрх мэдлийг тэнцвэржүүлнэ.
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэхийг хязгаарлах чиглэлд Үндсэн хуульд тодорхой заах шаардлага байна.
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тооны дээд хязгаарыг 12 болгож 8-9 яамыг нэр заан Үндсэн хуульд суулгана.
-УИХ-д хариуцлага тооцох эрхийг Ерөнхийлөгчид олгосноор тарах эсэх нь өөрийнх нь дур зоргын хэрэг байхаа болино.
-Парламентын зарим бүрэн эрхийг тухайлбал, Засгийн газрын гишүүдийг хүн тус бүрээр хэлэлцэн томилох, чөлөөлөхийг Ерөнхий сайдын саналаар Ерөнхийлөгч батламжилдаг болгон шилжүүлэх саналыг тавьж байгаа.
-Парламентын гишүүдийн тоо, парламентын гишүүний бүрэн эрхийн хугацаа, гишүүний насны доод босго, парламентын гишүүний халдашгүй байдал болоод хариуцлагын тогтолцоо зэрэгтэй холбоотой олон санал яригдаж байна хэмээн өгүүлжээ.
Хэдийгээр МАН дээр ийм илтгэлүүд тавигдаж, дээд, доод түвшиндээ асуудал яригдаж байгаа ч Үндсэн хуулийг өөрчлөх төсөлд нэг ч гишүүн нь гарын үсэг зураагүй байгаа юм билээ. Ер нь бол улс орны эрх ашгийг өмнөө тавьж, улс төр хийхээ ардаа үлдээж асуудлыг шийдэх шаардлага зүй ёсоор тавигдаад удаж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олон тогтолцоонд өөрчлөлт орж, гажуудлыг засч, ахиц гарна гэдгийг УИХ-д суугаа Үндсэн хуулийн мастер Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж, Н.Батбаяр нарын гишүүд яриад удлаа.

0 Сэтгэгдэл