Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Эрдэнэжамъян: АТГ гоё кино зохиол шиг ажилладаг байхгүй юу
МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, МАХН-ын даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчилж хорьсон нь хэлмэгдүүлэлт гэж үзэж буйгаа хэлсэн юм. Түүнийг лхагва гарагийн 18 цагийн үед ЭМСЯ-ны ажлын өрөөнөөс нь туслах болон тус яамны хэд хэдэн ажилтнуудын хамт АТГ-ынхан баривчилсан гэнэ. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Э.Эрдэнэжамъян нар өмгөөлөгч авсан эсэхийг нягтлахаар АТГ-т хандахад мэдэхгүй, хорих 461 дүгээр ангид очиход ч байхгүй гэжээ. Гэхдээ өглөө ШШГГ-аас хорих 461 дүгээр ангид саатуулж буй гэсэн байна. Эх сурвалжийн хэлснээр Ерөнхий сайд УИХ-ын чуулганд шилэн дансны тухай мэдээлэл хийхтэй холбогдуулан ЭМСЯ-наас өгөх шилэн дансны мэдээллийг ажилтнуудынхаа хамт бэлтгэж байхад нь баривчилсан гэв. Зарим мэдээнд дурдсан шиг авлига авч байсан үйлдэл дээр нь баривчилсан гэдгийг үгүйсгэсэн юм.

Э.Эрдэнэжамъя:
МАХН-ын удирдлагууд гишүүдийг байнга заналхийлж, сүрдүүлсээр ирсэн үйл ажиллагааны нэг нь. Оюутолгой, Тавантолгойг ард түмэндээ ашигтай байлгахын төлөө, замбараагүй төр засгийг эмх журамтай байлгахын төлөө МАХН ажилласаар ирсэн. Үүнийг нь мохоох нэг хэлбэр гишүүдийг нь хорьж цагдах, баривчлан айлган сүрдүүлэх хэлбэр.

Ц.Шаравдорж: Монгол оронд өнөөдөр нийтийн хамарсан мөрдөлт, чангах, тагнах ажиллагаа ердийн үзэгдэл болсон байна. 1937 оны их хэлмэгдүүлэлтийг бид түгшүүртэйгээр ярьдаг, дахин давтагдахгүй байгаасай гэж ч ярьдаг. Гэтэл өнөөдөр улс төрийн өрсөлдөгчдийг, монголчуудын төлөө гэж дуугарсан зөв бодолтой хүмүүсийг мөрдөн мөшгиж, хэлмэгдүүлэх нь нийтийг хамарлаа. Шударга үнэнийг тогтоох хуулийн байгууллага үүнд татагдан орж байгаад харамсч байна.

Ингээд тэд сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

-Э.Эрдэнэжамъя таны өгсөн мэдээллээр Г.Шийлэгдамба сайдыг хорих 461 дүгээр ангид байхгүй гэсэн. Хаана байгааг нь олж мэдсэн болов уу?
Э.Э: -Баригдсан гэж сонсоод ямар учраас авч явсан, хаана байгаа, зохих журмын дагуу баривчилсан эсэхийг мэдэх гэж Шадар сайд Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд Баянсэлэнгэ нартай хамт очсон. 00-02 цаг хүртэл хүлээхэд АТГ-ынхан тийм хүн байхгүй гэсэн. Хорих 461 дүгээр ангид очиход ч гэсэн байхгүй гэж хэлсэн. Бидний авсан мэдээллээр хорих 461 дүгээр ангид Шийлэгдамба сайдыг өглөөний 04:00 цагийн үед аваачсан юм билээ. Тэр болтол хаана аваачиж, ямар хэлбэрээр байцаалт авсаныг мэдэхгүй байна. Бидний очиход хамт баригдсан хүмүүсийг ажлын бус цагаар, прокурор, шүүхийн тогтоолгүйгээр удаан хугацаагаар хорьсон гэж байсан. Нэг ёсондоо орчин үеийн тамалгаа маягтайгаар байлгаснаа 4-5 хүн сууллагдсан.

-Авлига авч байхад нь АТГ-ынхан газар дээр барилаа гэсэн?
Э.Э: -МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Шийлэгдамба авлига авах хүн биш. Нэг сонин зүйл нь АТГ-ын 30-40 хүн очиж баривчлах үед нь олон зуун сая төгрөгийн авлига өгч таараад байгаа нь гоё зохиол шиг санагдахгүй байна уу. АТГ гоё кино зохиол шиг ажилладаг байхгүй юу. Хүн эргэлзүүлж байгаа юм. Ямар ч тэнэг хүн ийм зүйл хийх юм бэ. Ялангуяа МАХН шиг шоовдорлуулж байгаа, дандаа хуулийн байгууллагаар мөрдүүлж, мөшгүүлж байгаа намын Ерөнхий нарийн бичгийн дарга ийм зүйл хийнэ гэж байхгүй. Цаана нь огт өөр зүйл байгаа. АТГ-ынхан шалгаад, өөрдсөө мэдээлэл өгнө биз. Тэгэхдээ тэд юу ч гэж хэлээд, ямар ч мөнгөн дүнг хэдэн ам.доллараар ч үржүүлээд хэлж чадна. Бид бол намынхаа хүнд итгэнэ. Шийлэгдамба гэдэг нөхөртөө итгэнэ. Улс төрийн гар хөл болсон АТГ-ын муу муухай зүйлд итгэхгүй.

-Өмгөөлөгч авсан уу?
Э.Э: -Бид өнөөдрөөс өмгөөлөгч авахаар хөөцөлдөж байгаа. Харамсалтай нь АТГ-ын эсрэг ямар ч өмгөөлөгч олдохоо больсон байна. Айж байна. Өөрийгөө, хүнийг өмгөөлж болохоо больтол ядарсан ард түмэнд болж байна шүү дээ.

-Г.Шийлэгдамба сайд өмнө нь АТГ-т дуудагдаж байсан юм уу?
Э.Э: -Манай намын аппаратын 60 хувь нь АТГ-ын ирүүлсэнд бичигт хариу өгч ажилладаг. Тийм айхтар хяналт дорж бид ажилладаг.
Ц.Ш: -Эрх баригчдын зарим бүлэглэл гэмт хэргийн асуудалд оролцоод байгаа. Тэр хүмүүсээс олны анхаарлыг хөндийрүүдлэхийн тулд зориуд ийм хэрэг гаргасан байхыг үгүйсгэхгүй. МАН, МАХН-ын удирдлагад олон ахмад бичиг өргөн барьж, ирэх сонгуульд хамтарч орохыг хүсч уулзалт хийсэн. Энэ уулзалт нэлээд хэдэн улстөрчийг түгшээсэн байж магадгүй. Тиймээс ийм үйл ажиллагаа явуулахад хүргэсэн байх гэдэг сэжиг таамаг бидэнд бий. Ер нь Монголд цэвэр улс төр алга.

-МАХН Засгийн газраас гарах уу үгүй юу?
Ц.Ш: -МАХН-ын хувьд төр нь тогтвортой, түмэн олон нь айдас хүйдэсгүй амьдраасай гэж боддог. Засгийн газрыг огцруулах янз бүрийн үйл ажиллагаа гараад байгаа. Гэтэл өөрийнх нь намын болон өөр бусад улс төрийн хүчин Засгийн газрыг унагаж, улс орныг үймээн, шуугиантай болгох үйл ажиллагаа явуулаад байгааг сэтгүүлчид андахгүй байгаа.

-Захиалгатай гэдгийгээ баримттай нь зарлах боломжтой юу?
Э.Э: -Баримтаа надад үзүүлдэг захиалагч гэж байхгүй.

-Яг хэнийг хардаж байгаагаа хэлээч?
Э.Э: -Тэртээ тэргүй олон удаа ял аваад хаширсан хүн би. Гэхдээ айгаад байх ч юм алга. Засгийн газар огцрох уу, огцрохгүй юу гэдэг хамгийн эмзэг үедээ явж байхад УИХ-ын гишүүн биш сайд нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байж таарсан. Энэ хүнийг тоншчихвол Засгийн газар яваад өгөх нь гэж тооцоолж байна. Тэр золионд өртлөө гэж харж байгаа. Сайханбилэгийг унагавал хэнд ашигтай байгаа юм. Сайханбилэгийг хэн юу хийхийг эсэргүүцэж байгаа юм. МАХН Сайханбилэг Ерөнхий сайд ч юм уу АН-ын Засгийн газрыг өмөөрч байгаадаа биш. Энэ Засгийн газар унаад дараа нь яах вэ. Улс орон сайжрах уу, иргэдийн амьдрал дээрдэх үү. Үндсэндээ бүх болохгүй байгаа юм УИХ-д байна гэж МАХН үзэж байгаа. Цагаасаа өмнө УИХ тараад эртхэн шиг шинээр бүрдэх ёстой. МАХН-ын эсрэг байгаа АТГ-ын дарга, Ерөнхий прокурорыг хэн томлдог юм. Элбэгдорж гэж ганц хүн бий. Түүнтэй нийлсэн хэчнээн хүн байгаа, хаана, хэдэн найзтайг нь би яаж мэдэх билээ.                     
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан