Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
З.Баянсэлэнгэ: Улс төрийн явуулга, захиалга байсан юм болов уу
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчилсантай холбоотой Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг АТГ-аас хайж байгаа гэсэн. Харин тэрээр Өглөөнөөс хойш Төрийн ордонд байхад шалгаж, мэдүүлэг авах гэсэн нэг ч хүн ирээгүй, утсаар ч яриагүй гэдэг тайлбар өглөө. Хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийхдээ тэрээр өөртэй нь холбоотой мэдүүлэг авахыг АТГ-аас хүсч албан бичиг хүргүүлэхээр болсноо мэдэгдэв. Аливаа асуудалд улс төрийн болоод хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байсан удаа байхгүй. Цэвэр, шударга, зарчимч байр сууринаас өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж ирсэн. Миний байр суурь улс төрийн фракц намын тоглоом болох ёсгүй гээд БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ шалгуулахад бэлэн гэлээ. Сэтгүүлчдийн асуултанд тэрээр ийм хариулт өгсөн юм.

-Та хорих 461 дүгээр анги өчигдөр орой очсон уу?
-Өчигдөр орой ч очоогүй. Бидний хэсэг нөхөд оройн 22 цагийн үед мэдсэн. Ингээд АТГ-аас мэдээлэл авахаар очсон боловч удирдлагууд нь байгаагүй.

-Танай намын сайдыг АТГ шалгаж байгаад таны байр суурь?
-Надад мэдээлэл алга. Энэ бол цэвэр улс төрийн явуулга, захиалга байсан юм болов уу гэсэн хардлага төрж байна.

-МАН, МАХН-тай нэгдэх асуудал яригдаж байна. Таны байр суурь ямар байгаа вэ?
-Өчигдөр хоёр намын ахмадууд уулзаж намуудын удирдлагуудад албан бичиг өгсөн гэсэн. Тэр уулзалтын дараа ийм зүйл өрнөж байгаа нь бидний хардлагыг нэмэгдүүлж байна. Албан бичиг өгч, зарим газраас шахалт үзүүлснээр энэ асуудал шийдэгдэхгүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан