Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
АН: Сонгуулийн гурван хуулийн төслийг хамтад нь хэлэлцэнэ
Уламжлал ёсоор АН-ын бүлгийн ээлжит хурлаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонсчээ. Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр гишүүн танилцуулсан байна. Санал асуулгыг арваннэгдүгээр сарын 26-нд буюу Монгол Улсын анхны Үндсэн хууль батлагдсан өдрийг сонгож хийхээр төлөвлөсөн. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар нийт ард түмнээсээ асууж шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг АН-ын бүлгийн гишүүд дэмжсэн гэлээ.
Д.Батцогт нарын 17 гишүүн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан, өнгөрсөн баасан гарагт өргөн мэдүүлсэн. Төсөлд малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах биш харин тэтгэврийг нь тооцохдоо ажилласан жил бүрийг 1,2 жилтэй дүйцүүлэн тооцох нь илүү үр ашигтай хэмээн үзсэн байна.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Х.Тэмүүжин, Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн гурван тусдаа сонгуулийн хуулийн төслийн талаар мэдээлэл сонсчээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Парламентад суудалтай бүх нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан багагүй хугацаанд ажиллалаа. Су.Батболд нарын өргөн барьсан, Х.Тэмүүжин нарын өргөн барьсан гээд Сонгуулийн хуулийн хоёр ч төсөл байна. Ээлжит сонгуулийн санал өгөх өдрөөс зургаан сараас дээш хугацаанд багтааж Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжтой. Иймд энэ хуулийг хэлэлцэн батлахад маш бага хугацаа үлдээд байна. Маргаашнаас энэ гурван төслийг хамт хэлэлцэж эхэлнэ” гэлээ.
76 мандатаас 48 нь мажоритор, 28 нь пропорциональ систем хэвээр байхаар УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөлд тусгажээ. УИХ-ын сонгуулийг Орон нутгийн сонгуультай хамт нэг өдөр зохион байгуулна. Өмнөх сонгуулиудад нөхөн сонгууль явуулах цаг хугацааг хуульд тодорхой зааж өгөөгүйгээс болж ойлгомжгүй байдал, маргаан нэг бус удаа үүсч байсан. Тийм учраас хуулийн төсөлд дахин болон нөхөн сонгууль явуулах зургадугаар сарын сүүлчийн долоо хоногийн бням гараг, эсвэл аравдугаар сарын эхний долоо хоногийн ням гарагт улс даяар зохион байгуулахаар заажээ. Шинээр байгуулагдсан нам, эвслийн хувьд сонгууль болох өдрөөс 180 хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлага тавих юм. МАН-ын бүлгээс санаачилсан Сонгуулийн тухай хуулийн төсөлд сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд улс төрийн нам, эвслийн төлөөлөл орох хэрэгтэй гэж үзсэнийг хэлэлцүүлгийн үеэр шийдэх гэнэ.
Сонгуулийн маргааныг 60 хоногоос хэтрүүлэхгүй шийдвэрлэхийг тусгаж. Нэр дэвшигчийн хувиасаа гаргадаг хөрөнгийг данс бүртгэлтэй болгож, хяналт тавих асуудлыг хуульчилжээ. Сонгуулийн зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газраас тогтоож, иргэн гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээд 15 сая төгрөг хүртэл мөнгөн хандив өгч болно гэж зааж өгсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй сурталчилгааны нэвтрүүлгийн нэг хоногт гарах хугацаа нь нэг цаг байх, үүнийх нь 15 минут нь аль нэг нам, нэр дэвшигчид ногдохоор зохицуулалт хийжээ.
Уламжлал ёсоор АН-ын бүлгийн ээлжит хурлаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонсчээ. Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр гишүүн танилцуулсан байна. Санал асуулгыг арваннэгдүгээр сарын 26-нд буюу Монгол Улсын анхны Үндсэн хууль батлагдсан өдрийг сонгож хийхээр төлөвлөсөн. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар нийт ард түмнээсээ асууж шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг АН-ын бүлгийн гишүүд дэмжсэн гэлээ. Д.Батцогт нарын 17 гишүүн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан, өнгөрсөн баасан гарагт өргөн мэдүүлсэн. Төсөлд малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах биш харин тэтгэврийг нь тооцохдоо ажилласан жил бүрийг 1,2 жилтэй дүйцүүлэн тооцох нь илүү үр ашигтай хэмээн үзсэн байна.

0 Сэтгэгдэл