Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
МАН: Ард нийтийн санал асуулгыг дэмжихгүй
Т.ЦЭЛМЭГ
УИХ дахь МАН-ын бүлэг Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг дэмжихгүй гэлээ. Бүлгийн дарга С.Бямбацогт "Эрх баригчид Ард нийтийн санал асуулга явуулах хуулийг өөрчилж байж ард нийтийн санал асуулга явуулна. Үүний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчилнө, тэгээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэсэн. Сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хуулийн заалттай. 40 гаруй хоног үлдээд байна. Энэ хугацаанд дээрх дөрвөн хуулийг өөрчилж амжих уу. Өвлийн хүйтэнд санал асуулгад иргэд маань оролцож чадах уу гэсэн асуулт гарч байна. Ард нийтийн санал асуулгын хуулийг хэлэлцэхэд хамгийн багаар бодоход 14 хоног шаардлагатай. Ард нийтийн санал асуулга явуулахад 5.5 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцсон байна. Санал асуулгыг богино хугацаанд шахаад явууллаа гэхэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үзэл баримтлалтай ард иргэдийг танилцах боломжоор хангах ёстой. Тийм хугацаа өгөхгүй байна” гэлээ. Сар гаруй хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь буруу, УИХ-аар яарч, шахаж, олонхиор хүч түрж баталсан хууль асуудал дагуулдаг гэж байр сууриа илэрхийлсэн юм. Түүнээс гадна санал тоолох автомат машинд итгэхгүй гэж нэмлээ.
Халхгол чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоолыг МАН-ын бүлгийн гишүүд хэлэлцээд хүчингүй болгохоор санал нэгджээ. Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "75 дугаар тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан өөрчлөлт оруулна. Дорнод аймагт хүнс, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхийг дэмжих хэрэгтэй ч асуудлыг Чөлөөт бүсийн тухай хуулиар зохицуулах ёсгүй гэж үзлээ. Хүчингүй болгох тогтоолоо өргөн барина" гэсэн юм.
УИХ дахь МАН-ын бүлэг Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг дэмжихгүй гэлээ. Бүлгийн дарга С.Бямбацогт "Эрх баригчид Ард нийтийн санал асуулга явуулах хуулийг өөрчилж байж ард нийтийн санал асуулга явуулна. Үүний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчилнө, тэгээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэсэн. Сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хуулийн заалттай. 40 гаруй хоног үлдээд байна. Энэ хугацаанд дээрх дөрвөн хуулийг өөрчилж амжих уу. Өвлийн хүйтэнд санал асуулгад иргэд маань оролцож чадах уу гэсэн асуулт гарч байна. Ард нийтийн санал асуулгын хуулийг хэлэлцэхэд хамгийн багаар бодоход 14 хоног шаардлагатай. Ард нийтийн санал асуулга явуулахад 5.5 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцсон байна. Санал асуулгыг богино хугацаанд шахаад явууллаа гэхэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үзэл баримтлалтай ард иргэдийг танилцах боломжоор хангах ёстой. Тийм хугацаа өгөхгүй байна” гэлээ. Сар гаруй хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь буруу, УИХ-аар яарч, шахаж, олонхиор хүч түрж баталсан хууль асуудал дагуулдаг гэж байр сууриа илэрхийлсэн юм. Түүнээс гадна санал тоолох автомат машинд итгэхгүй гэж нэмлээ. Халхгол чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоолыг МАН-ын бүлгийн гишүүд хэлэлцээд хүчингүй болгохоор санал нэгджээ. Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "75 дугаар тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан өөрчлөлт оруулна. Дорнод аймагт хүнс, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхийг дэмжих хэрэгтэй ч асуудлыг Чөлөөт бүсийн тухай хуулиар зохицуулах ёсгүй гэж үзлээ. Хүчингүй болгох тогтоолоо өргөн барина" гэсэн юм.
0 Сэтгэгдэл






















