Б.Мөнхтамир: Шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь үндэслэлтэй эсэхийг шалгахыг Монополын эсрэг газарт үүрэгдсэн
Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
"УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР"-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Өнөөдөр АН-ын бүлэг хурлаараа шинэ дарга сонгоно
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс
Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн “Сэтгэшгүй” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” А/866 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/608 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хурлын дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/2262, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02-03/2820 албан тоотуудаар ирүүлсэн саналыг үндэслэн Сэтгэшгүй ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Мөн тус захирамжаар эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон эмнэлэг, сувиллын талаар харьяа татварын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэгдлээ. .Энэхүү захирамжийн хэрэгжилтэд Нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хяналт тавина.
0 Сэтгэгдэл























