Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ дахь айлчлал амжилттай үргэлжилж байна

БНХАУ-ын дарга  Си Зиньпиний урилгаар тус улсад  төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа нар дагалдан яваа төлөөлөгчдийн хамт  БНХАУ-ын ШаньСи мужийн  Си Ань хотын түүх соёл, хөгжил цэцэглэлтэй танилцан тус  мужийн даргатай уулзжээ.

 Өнөөдөр үдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон гэргий Х.Болормаа Бээжинд хүрэлцэн ирж  16 цагт  БНХАУ-ын АИХ-ын ордонд  БНХАУ-н дарга Си Зиньпинтэй уулзан, Хятад, Монголын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигүүдэд гарын үсэг  зурах ёслолын ажиллагаанд оролцох юм.

 Мөн БНХАУ-ын дарга  Си Зиньпин тэргүүн  хатагтай Пөн Ли  Юань нар  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х. Болормаа нарт өнөө орой хүндэтгэлийн зоог барих аж.

 Маргааш буюу  11 дүгээр сарын 11-ний өдөр  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-ын Ардын Их Хурлын дарга Жан Дө Зянь,  Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд  Ли Көцянь нар  бараалхах юм.

 Мөн айлчлалын бүрэлдэхүүн Бээжин хотноо  “Хааны өвлийн ордон музей”-г  үзэж сонирхох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан