Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ
Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ өдрийг Монгол  бахархлын өдөр болгон тэмдэглэх хүрээнд Төрийн есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслол Чингис хааны талбайд боллоо. Есөн хөлт Их цагаан туг нь Монгол Улсын Төрийн туг юм. Есөн хөлт цагаан тугийг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимаас авч есөн шарга морьтой торгон цэргүүд залан төв талбайг нар зөв тойрч, эргүүлэн Төрийн ордонд залсан юм.
Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэжээ. Чингис хаан Их монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн билээ.
Есөн хөлт цагаан тугийг монгол орны өнцөг булан бүрийн адуун сүргийн зааргануудын  манлайн дэл сүүлээр хийсэн бүтээсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан