Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Нефтийн үйлдвэрийн төсөв хасагдав

Засгийн газраас ирэх оны төсвийн төсөлд говийн бүсэд нефть боловсруулах үйлдвэр байгуулах төслийн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад шаардагдах 1,8 тэрбум төгрөгийг тусгаж оруулсан юм. Гэвч УИХ-ын ажлын хэсгийн түвшинд хасагдсан байгаа нь нэлээд маргаан дагуулаад буй. УИХ-аас гарсан шийдвэрийн дагуу Засгийн газар төсөвтөө тусгахаар оруулсан байхад ажлын хэсэг дур мэдэн шийдсэн нь хууль зөрчсөн асуудал болоод байна. Олон жил гацаж удааширсан нефть боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ хийх төсвийг хасаад хэрэгтэй хэрэггүй барилга байшинд зарцуулахаар болсоныг эсэргүүцсэн учир УИХ-ын чуулганаар санал гаргаж, эргэн оруулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хүссэн.  Төр бодлогоор нефтийн бүтээгдэхүүнээ боловсруулах асуудлыг шийдэх байсан ч харамсалтай нь урьд өмнөх шигээ улстөржсөн саналуудаа дэмжээд явлаа.
Илүү зардлаа танаж, хэрэгтэй зүйлдээ төсөв мөнгө тавья гэж УИХ-ын гишүүд санал гаргаж байсан ч ярьснаасаа эсрэг үйлдэл үзүүлэх болов. Үүнийг Сангийн сайд Б.Болор төсөв хэмнэх талаар ам уралдуулан ярьж байсан гишүүд маш их хэмжээгээр зардал нэмлээ гэж ч байсан юм.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан