Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
Итали улс Элчин сайдын яамаа Улаанбаатарт нээнэ
Бүгд найрамдах Итали улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотноо ирэх 2016 онд нээгдэх болжээ.
Уг шийдвэрийг Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнгийн энэ оны 10 дугаар сарын 23-24-нд БНИУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүнд гарсан байна. Мөн айлчлалын үеэр хоёр талын харилцаа, тэр дундаа эдийн засаг, соёлын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцжээ. Тодруулбал 2020 онд Италид Монгол Улсыг сурталчилсан томоохон арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцож, түүнчлэн дуурийн дуучдыг тэтгэлгээр тус улсад сургахаар болжээ.
Монгол-Итали хоёр улсын дипломат харилцаа 45 жилийн түүхтэй бөгөөд 1990 оноос хойш идэвхжин, улс төр, эдийн засаг, соёлын салбарт хамтын ажиллагаагаа өрнүүлдэг. Монгол Улс ЭСЯ-аа 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ром хотноо нээсэн бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Одонбаатар ажиллаж байгаа юм.
Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1993 онд, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээрийг 1996 онд, Давхар татварын Хэлэлцээрийг 2003 онд, “Дипломат паспорттай иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр” 2014 онд тус тус байгуулсан. Манай улс 1973 оноос эхлэн Италийн компаниудтай худалдаа хийж эхэлсэн бөгөөд Италиас тоног төхөөрөмж, үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, хүнс, гутал, хувцас худалдан авч, арьс шир, ноос, ноолуур гаргадаг. 2013 оны байдлаар нийт 52 компани 26,8 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээс голлон хөрөнгө оруулсан салбар нь худалдаа, нийтийн хоол, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалт байдаг. 2014 онд экспорт 51,4 сая ам.доллар, импорт 45,3 сая ам.доллар байсан ба үхэр адууны боловсруулсан шир, импортын гол нэр төрлийн бараа хүнсний бүтээгдэхүүн голлон экспортолдог юм.

0 Сэтгэгдэл