Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
“Наурыз 2026" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно
“Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо
ЗӨВ ШҮҮ
Пүрэв гаригт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож мэдээлэл хийлээ.

Тэрээр,Хүн амын хөгжилд төрөөс баримтлах цогц бодлогын төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг батлууллаа. Энэ хүрээнд тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн төслүүдэд ажлын хэсэг гараад ажиллаж байна. Тэтгэврийн өнөөгийн тогтолцоог сууриар нь өөрчлөх, нэг шатлалтай тогтолцоог олон шатлалтай тэтгэврийн тогтолцоонд шилжүүлснээр тэтгэвэр авч буй ахмадуудын амьжиргааны наад захын хэрэгцээг хангах нөхцөл бүрдэх юм.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэн найруулсан хуулийн төслийг баталлаа. Ирэх оны наймдугаар сараас мөрдөгдөж эхэлнэ. Энэ хугацаанд тус хуулийн хэрэгжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахим карт, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох хууль, дүрмийг боловсруулах зэрэг ажлыг хийж байна.
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо анхны хэлэлцүүлгээр дэмжсэн, чуулганаар хэлэлцэж эхэлж байна. Энэ хууль батлагдвал тэтгэвэр авч байгаа иргэдийн нийгмийн баталгаа болно гэдэгт итгэлтэй байна. Ахмад настны нийгмийн хамгаалал, тэдний амьдралд учирч байгаа аливаа эрсдэлээс хамгаалах нь энэ хуулийн зорилго юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн тухай хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хороо анхны хэлэлцүүлгээр дэмжлээ. Энэ хууль гарснаар хөгжлийн бэрхшээлтэй 110 мянган иргэний эрхийн асуудал хуульчлагдаж, эрх зүйн шаардлагатай байгаа зохицуулалтууд хангагдах юм.
Малчдын ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Энэ хууль батлагдсанаар малчдын хөдөлмөрийг бодитоор үнэлэх боломж бүрдэнэ.
Нийгмийн хамгааллын салбарт хүн амын хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх, энэ бодлогын хүрээнд хүн амын хөгжлийн эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх чиглэлээр түлхүү ажиллаж байна. Хүүхдийн эрхийн тухай хууль хэлэлцүүлгийн шатанд яваа. Хүн амын бүлэг тус бүрийн эрхийн хуулиудыг нэн тэргүүнд батлуулахаар ажиллаж байна.
Ахмадын эрх, эмэгтэйчүүдийн эрх, залуучуудын эрхийн тухай хуулиуд боловсруулалтын шатанд явж байна гэсэн мэдээллийг хийлээ. Тэрээр дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

0 Сэтгэгдэл
2015.11.19