Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо
Яам, агентлагийн удирдлагуудтай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, дэд дарга Г.Ганболд нар оролцож, төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан үүрэг даалгавар өглөө.  

  Хууль тогтоомж болон Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар  ЗГХЭГ-ын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Оюунцэцэг, УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн биелэлтийн талаар Сангийн яамны Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Н.Отгонбаяр нар мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт яам, агентлагийн удирлагуудад хууль тогтоомжийг хэрэгжүүлж, тайлагнах ажлыг эрс сайжруулах, Засгийн газраас гаргах журмуудыг цаг алдалгүй боловсруулж батлуулахад анхаарах шаардлагатайг санууллаа. 2015 онд шинээр батлагдсан хуулиудын заалтыг хэрэгжүүлэх дүрэм журмын төслийг боловсруулах ажлын явцын тайланг гарган энэ сард багтаан ЗГХЭГ-т ирүүлэхийг үүрэг болгосон байнагэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан