Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын дарга “Буянт-Ухаа” хорооллын цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцав

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн амралтын өдөр Буян-Ухаа орон сууцны хорооллын 2000 шоо метр бохир ус цэвэрлэх байгууламж болон шинээр баригдаж буй 20.000 шоо метр бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын явцтай танилцав. Хан-Уул дүүрэгт баригдаж буй төрөх эмнэлэг, ахмадын эмнэлэг болон “Буянт-Ухаа-1” хорооллын бохир усыг цэвэрлэх зориулалтаар Хан-Уул дүүрэг дэх 1000 шоо метр багтаамжтай хуучин цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж 2000 шоо метр болгожээ. Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, тус газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн дарга Н.Одхүү нар тус цэвэрлэх байгууламж, технологийг танилцуулсан. 2000 шоо метр бохир ус цэвэршүүлэх хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж нь 50.000 оршин суугч бүхий суурин газарт бүрэн хүчин чадлаараа ажиллах бололцоотой юм байна.

Үүний дараа Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20.000 шоо метр бохир ус цэвэрлэх байгууламжийн барилгын талбайд ажиллаж, ажлын явцтай танилцсан юм. УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон нийслэлийн удирдлагууд, албаны бусад хүмүүс ажиллалаа.

“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т шинэ бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, инженерийн дэд бүтцийг нэгдсэн бодлогоор барьж байгуулах, хотуудын ус хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийж, дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Хан-Уул дүүрэгт байгуулагдах 20.000 шоо метр барих ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг Барилга хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төсөл хэрэгжүүлэх нэгжийн захиалгаар Турк улсын хөрөнгө оруулалттай “Эйч Эн Си” ХХК, “Эртургуль” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байна. Улсын төсвөөс 34.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж барьж буй шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 70 хувь, бетон цутгалтын ажлыг 100 хувь гүйцэтгэжээ. Тоног төхөөрөмжийн угсралтын ажил, дотор, гадна засал үлдсэн байна. Бохир усыг анхдагч цэвэрлэгээ, биологийн цэвэрлэгээ, тунгаагуур, шүүлтүүрээр шүүж цэвэрлэх Турк технологитой учир бохир усыг 98 хувиар цэвэршүүлэх аж. Мөн лагийг ил хатаахгүй, исгэж, боловсруулах технологийг нэвтрүүлэх юм байна.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр, 2016 онд нийслэлчүүдийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж буй лагийн үнэрийг арилгах чиглэлээр холбогдох байгуул­лагууд ямар ажил хийж байгааг энэ үеэр тодруулав. Ус сувгийн удирдах газар тодорхой ажлуудыг төлөвлөсөн гэдгээ тус газрын дарга С.Үнэн хэллээ. Урт хугацааны турш нүсэр байгууламж барихын оронд шаардлагатай байршлуудад бага оврын олон тооны цэвэрлэх байгууламжууд барих боломжийг судлах талаар ярилцлаа. Түүнчлэн Төв цэвэрлэх байгууламжид шинэ цэвэрлэх байгууламжийн лаг хатаах технологийг нэвтрүүлэх, цаашид нийслэл хотын бохир усыг цэвэршүүлэхдээ дэлхий нийтийн хэрэглэж буй дэвшилтэт технологи, техникийг нэвтрүүлэх болом­жийн талаар ярилцсан юм.

УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр цэвэрлэх байгуу­ламжийн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох мэргэжлийн хүмүүстэй хийж, хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар мөн хөндлөө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан